“Оюутан-Энтрепренер” Клуб

МУИС-ийн оюутнуудын гарааны бизнес эрхлэх сэтгэлгээг хөгжүүлэх, гарааны бизнес эрхлэх чадварыг хөгжүүлэх зорилгоор “Оюутан Энтрепренер” Клубыг 2014 онд Бизнес Консалтинг Төвийн дэргэд байгуулсан.

Тус Клуб нь жил бүр МУИС-ийн оюутнуудаас шинэ гишүүд элсүүлж, тэдэнд энтрепренер сэтгэлгээг төлөвшүүлэх сургалт, хэлэлцүүлэг, өдөрлөг, нээлттэй уулзалт, уралдаан зэрэг төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Эрхэм зорилго:

МУИС-ийн оюутнуудын гарааны бизнесийг хөгжүүлэх төв цэг байна.

Зорилтууд:

  • Оюутан, залуучуудын энтрепренершипийн тухай мэдлэгийг нэмэгдүүлэх, тэднийг хөгжүүлэх, гарааны бизнесээ эхлэхэд нь туслах
  • Клубын гишүүд хамтран дотоод үйл ажиллагааг зохион байгуулах, мэдлэгийн нөөцийг бүтээж, бусдад заан сургах
  • Клубын үйл ажиллагааны цар хүрээг ихэсгэх, гадаад харилцааг сайжруулах

Клубээс зохион байгуулдаг ажлууд:

 

  • Энтрепренершипийн өдөрлөг. Оюутан залуучуудад клубын үйл ажиллагааг танилцуулах, энтрепренершипийн чиглэлээрх хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг түгээх зорилго бүхий жил бүрийн өдөрлөг.
  • Энтрепренершипийн тухай ярилцлага (Dialogue on Entrepreneurship) Сар бүр тогтмол зохион байгуулагддаг, Монголын шилдэг энтрепренерүүдээс суралцах зорилго бүхий ярилцлага юм.
  • Бизнес аялал. Бодит бизнесийн кейс дээр ажиллаж, практик туршлага хуримтлуулах зорилго бүхий аялалыг бизнесийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг.
  • Сургалтууд. Оюутнуудын бизнес эрхлэх ур чадвар, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилго бүхий гадагшаа болон дотогшоо чиглэсэн сургалтуудыг зохион байгуулж байна.
  • Мэдээлэл түгээх. Энтрепренершипийн чиглэлээрх мэдээллийг оюутнуудад түгээх зорилго бүхий самбар болон Фэйсбүүк дэх хуудас ажиллуулж байна.
  • Уралдаан. Оюутнуудад бизнес санаагаа гарааны бизнес болгоход нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий уралдаануудыг бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
  • Сайн дурын үйл ажиллагаа. Энтрепренершипийн чиглэлээрх бүх төрлийн үйл ажиллагаанд болон бизнесийн байгууллагуудтай сайн дурын үндсэн дээр хамтран ажилладаг.
  • Бусад үйл ажиллагаа. “Оюутан-Энтрепренер” Клуб нь сүүлийн 2 жилийн хугацаанд 50 гаруй гишүүнтэйгээр, давхардсан тоогоор 500 гаруй оюутанд сургалт, гарааны бизнестэй холбоотой үйл ажиллагаа зохион байгуулж ажилласан байна.

Та доорх холбоосоор орж Клубээс зохион байгуулдаг үйл ажиллагааны мэдээллийг авна уу

ФЭЙСБҮҮК ХУУДАС

like (1)