Судалгаа

Бизнес Консалтинг Төв  нь МУИС-ийн судалгааны хүрээлэн, төвүүдтэй хамтран бодлогын, салбарын, бизнесийн төрөл бүрийн судалгаануудыг гүйцэтгэдэг.

Харилцагчтай харилцах, хүсэл, хүлээлтийг тодорхойлох, гэрээлэх, стратегийн түншлэл үүсгэх мэргэжлийн баг ажилладаг

Бодлогын, салбарын, бизнесийн судалгааны бүх талбаруудаар мэргэшсэн эксперт судлаачид, профессорын хүчирхэг багуудтай

Сургуулийн төгсөгч, салбар бүрийн бизнес менежерүүдийн санаа бодол, сүүлийн үеийн мэдээллийг цуглуулах өргөн боломжтой

Судалгааны мэдээллийг боловсруулах хамгийн сүүлийн үеийн, хүчтэй программ хангамжийг бид сургалт, судалгаандаа ашигладаг

МУИС-ийн судалгааны бусад хүрээлэн, төвүүдтэй хамтран ажилладаг

Бодлогын судалгаа

Бид улс орны өрсөлдөх чадвар, төрийн санхүү, төсвийн удирдлага, банк, санхүү, мөнгөний бодлого, гааль, татварын бодлого, гадаадын хөрөнгө оруулалт, өрийн удирдлага, төр-хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах, бизнес эрхлэх орчин, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, улс орны хүмүүн капитал, бүтээмж, компанийн засаглалын хөгжил зэрэг бодлогын чухал талбаруудын судалгааг гүйцэтгэдэг. Судалгаа захиалах →

Салбарын судалгаа

Бид бизнес эрхлэгчдийн захиалгаар салбаруудын эдийн засгийн ач холбогдол, багтаамж, өрсөлдөөний байдал, өрсөлдөөний хүчнүүдийн нөлөөлөл, тухайн салбарт бизнес эрхлэхэд амжилтанд хүргэх хүчин зүйлс, салбарын гол компаниуд, чиг хандлага, тулгарч болох сорилт, боломж зэргийг нарийвчлан судлаж, салбарын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, өгөгдөл бүхий тайлан боловсруулж өгдөг. Судалгаа захиалах →

Бизнесийн судалгаа

Бид бизнесүүдийн захиалгаар гадаад, дотоод зах зээлийн судалгаа, олон улсын зах зээлд гарах стратеги,  өрсөлдөгчийн судалгаа, бүтээгдэхүүний судалгаа, харилцагчдын хариу үйлдлийн (харилцагчийн үйлчилгээний чанар, харилцагчийн сэтгэл ханамж) судалгаа, нийлүүлэлтийн сүлжээ, өртгийн гинжин хэлхээний судалгаа, шинжилгээ, компанид нэвтрүүлэх шинэ технологийн судалгаа зэргийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг. Судалгаа захиалах →