Байгууллагын Хөгжлийн “ОД” Хөтөлбөр

service-photo-gov
БАЙГУУЛАГЫН ХӨГЖЛИЙН “ОД” ХӨТӨЛБӨР

Монгол улс дахь аж ахуйн нэгж, компаниудын байгууллагын үр нөлөөг нэмэгдүүлэх, хөгжлийг шинэ шатанд гаргахад чиглэсэн хамтын оролцоотойгоор оношлогоо, шинжилгээ хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх цогц хөтөлбөр юм.

Байгууллагын хөгжил гэж юу вэ?

Байгууллагын хөгжил гэдэг нь зан төлөвийн шинжлэх ухааны мэдлэгийг ашиглан, байгууллагын процессуудад хөндлөнгөөс төлөвлөгөөтэйгээр оролцох замаар байгууллагын үр нөлөө, эрүүл тогтолцоог бий болгоход чиглэсэн, дээрээс доош удирдаж гүйцэтгэдэг, байгууллагыг бүхэлд нь хамарсан, төлөвлөгөөтэй үйл ажиллагаа юм.

Байгууллагын хөгжлийн талаарх чухал ойлголтууд

  • Байгууллагын хөгжлийн санаачлагын гол зорилго нь байгууллагын үр нөлөөг нэмэгдүүлэхэд оршдог.
  • Энэ нь өөрчлөлтийг удирдах, өөрчлөгдөмтгий орчинд дасан зохицоход чиглэсэн урт хугацааны, төлөвлөгөөтэй стратеги байдаг.
  • Байгууллагын хөгжил нь байгууллагыг бүхэлд нь, түүний харилцан холбоотой хэсгүүдийг өөрчлөхөд чиглэдэг.
  • Байгууллагын хөгжлийн санаачлага нь тухайн байгууллагын дээд түвшний удирдлагуудын хүсэл зориг, оролцоо, дэмжлэгээс ихээхэн хамаарч хэрэгждэг.
  • Байгууллагын хөгжил нь байгууллагын зан төлөв, менежмент, бизнес, сэтгэл судлал, социологи, эдийн засаг зэрэг олон талбарын уулзварт оршдог.

Уламжлалт менежментийн зөвлөх болон байгууллагын хөгжлийн зөвлөхийн ялгаа

Уламжлалт менежментийн зөвлөх

  • Нэг л салбарын эскперт гэсэн маягаар ханддаг
  • Харилцагчдаа зааж зааварлах, юу хийхийг заах хандлагатай байдаг
  • Харилцагчаа өөрөөсөө хамаармал болгодог
  • Процесс болон түүний үр дүнг өөрөө эзэгнэж, удирддаг
  • Харилцагч байгууллагад ямар нэг ур чадвар үлдээдэггүй

Байгууллагын хөгжлийн зөвлөх

  • Нэг салбарын эксперт гэхээс илүүгээр чиглүүлэгч маягаар ажилладаг
  • Харилцагчидтай хамтран ажиллах хандлагатай байдаг
  • Харилцагчаа бие даахад нь туслах зорилготой ажилладаг
  • Харилцагчдаа процесс, түүний үр дүнг эзэмших, удирдах боломж олгодог
  • Харилцагч байгууллагадаа ур чадвар үлдээдэг

Танайд байгууллагын хөгжлийн санаачлага яагаад хэрэгтэй вэ?

Байгууллага бизнесийн дараах хүчин зүйлсийн нөлөөгөөр өөрчлөлт хийх, байгууллагын хөгжлийн санаачлага хэрэгжүүлэх хэрэгтэй болж байдаг. Үүнд:

  • Байгууллагын үр нөлөө муутай байх
  • Байгууллагын гүйцэтгэл урт хугацаанд муудах
  • Глобаль, бүс нутаг, орон нутгийн зах зээл дэх өөрчлөлт
  • Өрсөлдөгчид
  • Төр засгийн бодлогын өөрчлөлт
  • Технологийн өөрчлөлт

Үр нөлөөгүй байгууллага нь дараах талбаруудад сул байдаг. Үүнд:

  • Засаглал муутай буюу эздийн оролцоо оновчтой бус, үүрэг хариуцлагууд тодорхойгүй байх
  • Байгууллагын эрүүл, зөв соёл бүрэлдээгүй байх
  • Эрхэм зорилго, хэтийн зорилго, үнэт зүйлс тодорхойгүй байх
  • Стратегийн чиглэл, зорилтууд тодорхойгүй байх
  • Байгууллагын бүтэц буруу, менежментийн сайн систем нэвтрүүлээгүй байх
  • Хүний нөөцийн бодлого, систем бүрэлдээгүй байх
  • Байгууллагын бодлого, дүрэм журмын хэрэгжүүлэлт сул байх
  • Санхүүгийн менежмент, тайлагнал муу байх
  • Нөөцийн зөв зохистой удирдлагагүй байх
  • Нийгэм, орчинтойгоо буруу харьцдаг байх
  • Хамтын ажиллагаа муутай байх

Байгууллагын хөгжлийн “Од” хөтөлбөр гэж юу вэ?

Монгол улсын аж ахуйн нэгж, компаниудын байгууллагын үр нөлөөг нэмэгдүүлэх, хөгжлийг шинэ шатанд гаргахад чиглэсэн хамтын оролцоотойгоор оношлогоо, шинжилгээ хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх цогц хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн зорилтот хэрэглэгч нь хэн байх вэ?

Байгууллагын хувьд хөгжих, үр ашигтай менежмент хэрэгжүүлэх шаардлагатай байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагад зориулагдсан.

Хөтөлбөрийн үе шатууд

  • Гэрээ байгуулах, хөтөлбөрт элсүүлэх. Компанийн удирдлагуудтай уулзах, дээд түвшний дэмжлэгийг баталгаажуулах
  • Урьдчилсан оношлогоо, шинжилгээ хийх. Компанийн гол талбаруудаар урьдчилсан оношлогоо, үнэлгээ хийх
  • Хөндлөнгөөс оролцох, өөрчилж хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх. Өөрчлөлтийн төлөвлөгөө боловсруулах, өөрчлөлтийн процессыг удирдах (оролцогч талуудыг тодорхойлох, өөрчлөлт яагаад чухал талаарх мэдрэмж төрүүлэх, баг бүрдүүлэх, дүр зураг бүтээх, ажилтнуудад ойлгуулах, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, өөрчлөлтийг эсэргүүцэгч хүчнүүдийн нөлөөллийг бууруулах гм)
  • Өөрчлөлтөө бэхжүүлэх, үр дүнгээ үнэлэх. Шинээр бий болгосон бүтэц, зохион байгуулалт, менежментийн систем, процессыг хэвшүүлэх, эерэг зан төлөвийг дэмжих, өөрчлөлтөөс буцсан зан төлвийг албадах, коучинг, менторинг хийх
  • Эргэх холбоо хийх ба сургалт зохион байгуулах:
    • Гүйцэтгэх удирдлагуудад зориулсан сургалт
    • Байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт
    • Компанийн суралцахуйн төлөвлөгөөнд нийцүүлсэн бусад сургалтууд

Яагаад МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран ажиллах ёстой вэ?

МУИС-ийн Бизнесийн сургууль нь байгууллагын хөгжил, өөрчлөлт болон менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр дараах давуу талуудтай. Үүнд:

  • Байгууллагын хөгжил, зөвлөх үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн баг, бүтэн нэгж төслийн менежментийн шилдэг арга барилаар, харилцагчаа хүндэлж, уян хатан, хурдан шуурхай хамтран ажилладаг
  • Байгууллагын менежментийг бүхэлд нь өөрчлөх чадвартай бизнесийн удирдлагын бүх талбарын онол, практикийн өндөр мэдлэг, туршлагатай багш, профессор, байгууллагын хөгжлийн мэргэшсэн зөвлөхүүд баг болон ажилладаг
  • Байгууллагын хөгжил, зөвлөх үйлчилгээний төслийн дараах эргэх холбоог үргэлжлүүлэн хийж, хүний нөөцөө сургах боломжийг олгодог

Хөтөлбөрийг дэмжигч байгууллагууд

  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Хөтөлбөрт бүртгүүлэх

“NUM Startup 1.0 сургалтанд суралцсандаа маш их баяртай байна. Учир нь энэхүү сургалт надад гарааны бизнес эрхлэхэд шаардлагатай онол практикийн өргөн мэдлэг олгож, бизнес сэтгэлгээгээ хөгжүүлэхэд тусалсан”

Г. Дуламсүрэн
Банкны менежмент, 3-р түвшний оюутан, МУИС-ийн Бизнесийн сургууль