“NUM Startup 1.0” Энтрепренерүүдэд зориулсан богино хугацааны сургалт

cunsolting
“NUM STARTUP 1.0”
Энтрепренерүүдэд зориулсан богино хугацааны хөтөлбөр

Хурдацтай өөрчлөгддөг, урьдчилан тааварлахад хэцүү бизнесийн өнөөгийн орчинд гарааны бизнес байгуулах нь амаргүй зорилт байдаг. Залуус өөрийн хүсэл зориг, хичээл зүтгэлээр гарааны бизнес байгуулдаг ч энтрепренер хүний зайлшгүй мэдэж байх ёстой зүйлсийг мэдээгүйгээс бүтэлгүйтэх тохиолдол түгээмэл байдаг. Тэгвэл Монгол Улсын боловсролын ууган байгууллагуудын нэг МУИС-ийн Бизнесийн сургууль нь бизнесийн удирдлагын сургалтын олон жилийн туршлага, өндөр мэдлэг, чадвартай багш нарын багтаа тулгуурлан гарааны бизнес эрхлэх сонирхолтой оюутнуудад онол, практикийн нэн чухал суурь олгох “NUM STARTUP 1.0” сургалтыг санал болгож байна.

Сургалтанд хэн хамрагдах вэ?

Энэхүү сургалтын зорилго нь залууст бизнесийн шинэ санаа, санаачлагаа бодит амьдралд хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай энтрепренер сэтгэлгээг хөгжүүлж, бизнесийн мэдлэг, ур чадвар олгох замаар гарааны бизнесийг амжилттай эхлүүлэх, өргөжүүлэхэд тус нэмэр болоход оршино.

Сургалтын үндсэн модулиуд

Сургалт нь дараах үндсэн 8 модуль, тэдгээрийн хүрээнд заагдах хичээлүүдээс бүрдэнэ. Өдөр бүрийн хичээл нэр хүндтэй, туршлагатай энтрепренерийн илтгэл, онолын сургалт, менторинг буюу зөвлөхтэй уулзах цаг, холбоо сүлбээ тогтоох зэргээс бүрдэнэ.

Энтрепренер гэж хэн бэ

  • Энтрепренерийн сэтгэлгээ
  • Энтрепренерийн хувийн ур чадварууд

Бүтээлч сэтгэлгээ ба бизнес санаа

  • Бүтээлч сэтгэлгээ
  • Шинэ санаа бий болгох, үнэлэх арга техникүүд

Гарааны бизнесийн стратеги

  • Үр нөлөөтэй бизнесийн загвар боловсруулах нь
  • Гарааны бизнесийн стратеги

Гарааны бизнесийн маркетинг, борлуулалт

  • Зах зээл, салбар, өрсөлдөгчийн судалгаа
  • Гарааны бизнесийн борлуулалтын менежмент

Интерншип

  • Гарааны компани дээр интерншип хэрэгжүүлэх нь
  • Бизнес аялал

Гарааны бизнесийн санхүү

  • Гарааны бизнесийн санхүү, нягтлан бодох бүртгэл
  • Санхүүгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замууд

Бизнесийн хууль эрхзүйн үндэс

  • Компанийн ба татварын эрхзүй
  • Хөдөлмөрийн гэрээний эрхзүй

Гарааны бизнесийн баг ба бизнес төсөл

  • Гарааны бизнесийн баг бүрдүүлэхэд анхаарах зүйлс
  • Бизнес төсөл боловсруулах, үр нөлөөтэй танилцуулах аргазүй

Сургагч багш

  • Ч. Ундрам, МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга
  • М. Должин, МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд захирал
  • Ч. Энхбаяр, МУИС-ийн Санхүүгийн профессорын багийн ахлагч
  • Я. Отгонсүрэн, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетингийн хөтөлбөрийн удирдагч
  • Ц. Цолмон, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетингийн хөтөлбөрийн ахлах багш
  • С. Бурмаа, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетингийн хөтөлбөрийн багш
  • Н. Батдэлгэр, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн хөтөлбөрийн удирдагч
  • С. Санасэр, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн хөтөлбөрийн багш
  • Г. Үүрдмандах, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Төвийн менежер

Зочин энтрепренерүүд

  • Д. Энхбат, “Датаком” ХХК-г үүсгэн байгуулагч, энтрепренер
  • Ш. Алтанбагана, “Терра Экспресс” ХХК-г үүсгэн байгуулагч ба захирал, энтрепренер
  • Б. Уламбаяр, “Говь Капитал” ХХК-ийн партнер, энтрепренер
  • А. Мэнд-Орших, “Нью Медиа Групп”-ын үүсгэн байгуулагч ба Ерөнхийлөгч, энтрепренер
  • Б. Габит, “Инфинит Солюшнс” компанийн үүсгэн байгуулагч ба захирал, энтрепренер
  • Ш. Сүхбаатар, “Монгол Өмгөөлөгч” ХХК-ийн үүсгэн байгуулагч ба захирал, энтрепренер
  • Ж. Эрхэмбаатар, “Монрус Консалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч ба захирал, энтрепренер
  • Б. Идэр-Од, CallPro ХХК-ийн үүсгэн байгуулагч ба захирал, энтрепренер
  • Д. Батхуяг, ШУП-МТ-ийн Инноваци, технологийн төвийн захирал

Сургалтын хугацаа болон төлбөр

Сургалтын хугацаа: Сургалт нь нийт 7 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Үндсэн 7 модулийг судалсаны дараа 2 хоногийн хугацаанд бизнес төлөвлөгөөгөө боловсруулж, сүүлийн өдөр бизнес төлөвлөгөөний уралдаанд оролцож, ялагчийг шалгаруулж, төгсөлтийн ёслол явагдана.

Хичээллэх газар: МУИС-ийн Бизнесийн сургуулийн 314 тоот (Бизнес Консалтинг Төв)

Сургалтын төлбөр: 175.000 төгрөг

Олгох баримт бичиг

МУИС-ийн Бизнесийн сургуулийн богино хугацааны сургалтын гэрчилгээ олгоно.

Хөтөлбөрт бүртгүүлэх

“NUM Startup 1.0 сургалтанд суралцсандаа маш их баяртай байна. Учир нь энэхүү сургалт надад гарааны бизнес эрхлэхэд шаардлагатай онол практикийн өргөн мэдлэг олгож, бизнес сэтгэлгээгээ хөгжүүлэхэд тусалсан”

Г. Дуламсүрэн
Банкны менежмент, 3-р түвшний оюутан, МУИС-ийн Бизнесийн сургууль