“Математик 2.0” ЭЕШ-нд бэлтгэх математикийн гүнзгийрүүлсэн сургалт

research-2
“МАТЕМАТИК 2.0”
ЭЕШ-нд бэлтгэх математикийн гүнзгийрүүлсэн сургалт

Математик нь байгаль, нийгэм, эдийн засгийн шинжлэх ухааны суурь болдог. МУИС-ийн Бизнесийн сургуулиас зохион байгуулж буй “МАТЕМАТИК 2.0”– ЭЕШ-д бэлтгэх математикийн гүнзгийрүүлсэн сургалтын зорилго нь дотоод, гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцахыг хүссэн сурагчдын бэлтгэлийг хангах, хоцрогдлыг арилгах, цаашдын мэргэжлээ сонгоход нь туслах, нэмэлт давтлага зохион байгуулах зэрэг үйлчилгээг үзүүлэхэд оршино.

Тус сургалтыг МУИС, ШУТИС-ийн тэргүүлэх, докторын зэрэг цолтой багш нар заадаг. Сурагчид энэхүү сургалтанд хамрагдсанаар ЭЕШ-ыг амжилттай өгөх итгэл найдвартай болж, цаашид ямар мэргэжлээр суралцах чиг хандлагаа МУИС-ийн багш нарын тусламжтайгаар тодорхойлж авах болно. Түүнчлэн сургалтын төгсгөлд математикийн шинжлэх ухааны төрөл бүрийн салбар дахь хэрэглээг сурагчдад энгийнээр тайлбарлан ойлгуулдаг.

Сургалтанд хэн хамрагдах вэ?

Математикийн мэдлэгээ сайжруулах хүсэлтэй ЕБС-ийн 12-р ангийн сурагчид

Сургалтын үндсэн модулиуд

  • Рационал болон иррационал тэгшитгэл, модультай тэгшитгэл, тэнцэтгэл бишүүд
  • Илэрхийлэл, түүнийг хялбарчлах, тэнцэтгэл биш ба систем бодох
  • Логарифм ба илтгэгч тэгшитгэл, тэнцэтгэл биш
  • Тригонометрийн тэгшитгэл, тэнцэтгэл биш, систем
  • Арифметик ба геометр прогресс, хязгаар, дараалал
  • Дараалал, хязгаар, уламжлал интеграл, функцийн шинжилгээ
  • Хавтгайн геометр
  • Огторгуйн геометр
  • Өгүүлбэртэй бодлогууд
  • Комбинаторик ба магадлал
  • Вектор, координатын бодлогууд
  • Тесттэй ажиллах арга зүй

Сургагч багш

  • Шинжлэх ухааны доктор, профессор Р. Энхбат, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, Төрийн соёрхолт математикч
  • Доктор, дэд профессор Г. Баттөр, МУИС-ийн ХШУИС-ийн математикийн багш
  • Доктор Т. Баяртөгс, ШУТИС-ийн математикийн багш
  • Доктор, дэд профессор Я. Базарсад, ШУТИС-ийн математикийн багш
  • Доктор, профессор Д. Баянжаргал, МУИС-ийн ХШУИС-ийн математикийн багш
  • Доктор, дэд профессор С. Батбилэг, МУИС-ийн ХШУИС-ийн математикийн багш
  • Доктор, дэд профессор Ж. Энхбаяр, МУИС-ийн ХШУИС-ийн математикийн багш
  • Магистр Э. Болор, “Экстремум” ХХК-ийн мэргэжилтэн, математикийн багш

Сургалтын хугацаа болон төлбөр

Сургалтын хугацаа: 5 долоо хоног

Хичээлийн өдөр, цаг: 7 хоногийн 3 өдөр /Мягмар, Пүрэв, Бямба/ 16.00-19.00 цагуудад.

Хичээллэх газар: МУИС-ийн Бизнесийн сургуулийн 314 тоот (Бизнес Консалтинг Төв)

Сургалтын төлбөр: 1 хүүхэд – 150.000 төгрөг

Олгох баримт бичиг

МУИС-ийн Бизнесийн сургуулийн богино хугацааны сургалтын гэрчилгээ олгоно.

Сургалтанд бүртгүүлэх

“NUM Startup 1.0 сургалтанд суралцсандаа маш их баяртай байна. Учир нь энэхүү сургалт надад гарааны бизнес эрхлэхэд шаардлагатай онол практикийн өргөн мэдлэг олгож, бизнес сэтгэлгээгээ хөгжүүлэхэд тусалсан”

Г. Дуламсүрэн
Банкны менежмент, 3-р түвшний оюутан, МУИС-ийн Бизнесийн сургууль