Social Entrepreneurship Bootcamp хөтөлбөрт урьж байна

“Боловсролын Санаачилгууд” ТББ, МУИС-ийн Бизнесийн сургууль, Зориг Сан хамтран Монголд анх удаа “Social Entrepreneurship Bootcamp” эрчимжүүлсэн сургалтыг 2017.10.18-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаагаар залууст нийгмийн асуудлыг шийдэх, нийгэмдээ хувь нэмрээ оруулах замаар ашиг орлого олдог бизнесийн хэлбэрийг танилцуулж, арга, аргачлалуудыг нэгбүрчлэн заах юм.

 

Уг сургалтанд хамрагдснаар:

  • Дэлхийн топ сургуулиудын нэг болох Сингапурын Үндэсний их сургуулийн багш, олон улсын хэмжээний зөвлөх Нуно Деликадогоос суралцах
  • Өөрийн бизнес санаагаа хөгжүүлж, нийгэмд хувь нэмрээ оруулах
  • Нийгмийн асуудлыг шийдэх зорилготой бизнесийн дэлхийн чиг хандлагаас суралцаж, манлайлагч залуустай танилцах, хамтрах боломжийг та олж авна.

 

Сургалтын хуваарь:

 

  • 10 сарын 18-нд 17:30-22:00
  • 10 сарын 19-нд 08:30-20:30
  • 10 сарын 20-нд 08:30-19:00

 

Сургагчийн тухай

Профессор Нуно Дэликадо нь Сингапурын үндэсний их сургууль болон дэлхийн бизнесийн топ сургууль INSEAD-д давхар багшилдаг, хувийн консалтингийн компанитай, Португал улсын марафон гүйлтийн хошой аварга, нийгмийн энтрепенер хүн юм.

Тэрбээр төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагад хэлэлцээр хийх, маргаан шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах чиглэлээр зөвлөгөө өгдөг ба Сингапурын үндэсний их сургууль  болон INSEAD сургуулиудад хэлэлцээ хийх анхан болон ахисан шатны сургалтууд, нийгмийн энтрепенерийн хичээл заадаг. Дэлгэрэнгүй: http://www.unread.today/posts/post/991

 

Төлбөр: 30,000 төгрөг (Оюутнууд: 20,000 төгрөг)

  

Тавигдах шаардлага:

  • 18-аас дээш настай
  • Сургалтанд бүрэн хамрагдаж, идэвхтэй оролцох боломжтой байх
  • Нийгмийн асуудлыг шийдэхэд чиглэсэн бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй байх

 

Бүртгэл

Өргөдлийн маягтыг энд дарж онлайнаар бөглөх бөгөөд 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 17 цаг хүртэл хүлээн авна. Өргөдөл илгээсэн оролцогчдоос 32 хүнийг шалгаруулж, төлбөрөө шилжүүлсэн тохиолдолд таны суудал баталгаажихыг анхаарна уу.

 

Холбоо барих

Дэлгэрэнгүй мэдээллийг 99101839 утсаар авна уу.