4-р сарын сургалтын хуваарь

Сургалт 1: Элсэлтийн ерөнхий шалгалтанд зориулсан математикийн сургалт. Сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу. /4-р сарын 2-ноос эхлэх/

 

Сургалт 2: ХАА-ны сургалт: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд худалдан авалтаа зохион байгуулдаг байгууллагуудад зориулсан сургалт. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

 

Сургалт 3: Баг бүрдүүлэлт ба Манайлал сургалт: Баг бүрдүүлж, гарааны бизнесээ эрхлэх гэж буй, бизнесийн өгөөжөө нэмэгдүүлэх, багийн гишүүдээ чадавхижуулах, тэднийг удирдан чиглүүлэх, багийн гүйцэтгэлийг сайжруулах арга барилд суралцах шаардлагатай удирдагч, багийн гишүүдэд зориулсан сургалт. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу

 

Сургалт 4: Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, бизнес эрхлэгчдэд бий болох давуу тал сургалт: Түүхий эд, бүтээгдэхүүнээ бусад улс орноос импортолдог бол гаалийн бүрдүүлэлтээ сайжруулах, нийлүүлэгчээ тэлэх хүсэлтэй байгаа бизнес эрхлэгч нарт зориулсан сургалт. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу

 

Сургалт 5: Бизнес аналитикс сургалт: Худалдааны бизнес эрхэлдэг, тэр дундаа дэлгүүр бизнес эрхэлдэг бол та борлуулагдаж буй бүтээгдэхүүнийхээ тоо мэдээллийг алган дээрээ байгаа юм шиг харах боломжтой. Хүссэн тоо мэдээллээ харна гэдэг бизнесийн шийдвэр гаргалтанд чухал юм. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу

 

Сургалт 6: Тендерт хэрхэн амжилттай оролцох вэ? сургалт: Танай байгууллага төрийн болон төрийн бус байгууллагуудаас зарлаж буй тендер шалгаруулалтанд оролцдог бол тэд хэрхэн үнэлгээ хийдэг, үнэлгээний дүрмээ хэрхэн тогтоодог зэргийг заавал мэдэж байх шаардлагатай. Үнэлгээ хэрхэн хийдэг талаар мэдвэл өрсөлдөөний тактикаа боловсруулахад илүү хялбар болох юм. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу

 

Сургалт 7: Санхүү, хөрөнгө оруулалтын менежмент: Санхүүгийн болон санхүүгийн бус захирлууд, удирдлага, менежүүдэд биизнесийн үр дүнг санхүүгийн талаас нь үнэлж дүгнэх, төлөвлөх, санхүүжилтийн төрөл, өртөг, бүтцийн талаар шийдвэр гаргах, компанийн үнэ цэнийг тооцоолох ур чадвар чухал ач холбогдолтой. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

 

Холбоо барих: 99227130, 88842401

Цахим шуудан: business_consulting@num.edu.mn