Эрдэм Хакатон 2017 зохион байгуулагдана

БСШУСЯ, Шинжлэх Ухааны Академи, МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, тулгарсан асуудалд бүтээлчээр хандах, шийдлийг дэвшүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлэх, инновацийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн энтерпренёр арга барил, ур чадварыг эзэмшүүлэx зорилгоор олон улсын жишигт нийцсэн цогц сургалт, хакатон тэмцээнийг 2017 оны 11-р сарын 27-ноос 12-р сарын 1-ний хооронд зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээ 3 хэсгээс бүтнэ. Үүнд:

– Эрдэм Хакатон 2017 (Science Hackathon)

– Бүүткамп сургалтууд ( Bootcamp)

– Демо өдөр (Demo Day)

 

Сургалтууд дараах агуулгаар явна:

Сургалт 1. Загварчлах сэтгэлгээ/Design Thinking

Сургалт 2. Баг бүрдүүлэлт, манлайлал

Сургалт 3. Инноваци, оюуны өмчийн менежмент

Сургалт 4. Санхүү, хөрөнгө оруулалтын менежмент

 

Сургалт, хакатон тэмцээнд оролцогчдын тоо хязгаартай тул та бүхэн дараах холбоосоор 11 дүгээр сарын 17-ны дотор амжиж бүртгүүлээрэй.

Бүртгүүлэх: http://bit.ly/2hhrUXu