“Экспортын зээлийн даатгалын санхүүгийн ач холбогдол ба хууль эрх зүйн бодлого” лекц зохион байгуулагдана

МУИС, “Монголын Авлагын Даатгалын Холбоо” ТББ-тай хамтран ХБНГУ-ын Засгийн газрын экспортын зээлийн баталгааг хариуцан, шийдвэр гаргагчаар 30 гаруй жил ажилласан доктор Ханс Яанусийг урьж  “Экспортын зээлийн даатгалын санхүүгийн ач холбогдол ба хууль эрхзүйн бодлого” сэдэвт лекцийг зохион байгуулах гэж байна.

Лекц 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 16.00 цагт МУИС-ийн хичээлийн 1-р байрны Дугуй зааланд болно. Сонирхсон хүн бүрт нээлттэй.

Доктор Ханс Яанусийн товч намтар

Др. Ханс Яанус нь 1954 онд төрсөн. Бохум болон Хамбургийн их сургуульд орос хэл, хуульчийн мэргэжил эзэмшсэн. Мөн улсын хуулийн хоёрдахь шалгалтандаа тэнцсэний дараагаар 1981-1982 онд  Москвагийн Ломоносовын нэрэмжит Улсын их сургуулийн Хуулийн факультетэд Германийн Эрдмийн Солилцооны хөтөлбөрийн (DAAD) дэмжлэгтэйгээр солилцооны судлаачаар мэргэжил дээшлүүлсэн. Др. Ханс Яанус нь “ЗХУ-ын татварын тухай хууль болон Олон улсын татварын тухай хууль” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

1994-2014 онуудад ХБНГУ-ын Засгийн газрын экспортын зээлийн баталгааг хариуцан  шийдвэр гаргагчаар 30 гаруй жил ажилласан, удирдах зөвлөлийн цор ганц хариуцлагатай гишүүн юм. Тэрээр өнгөрсөн гучин жилийн хугацаанд нийтдээ 50 гаруй оронд Euler Hermes болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсыг төлөөлж олон улсын хэлэлцээр, чуулга уулзалтуудад оролцож байжээ.

Др. Ханс Яанус нь Дэлхийн зээл, хөрөнгө оруулалтын даатгагчдын холбоо болох Бернийн Холбоонд 20 гаруй жил ажиллаж олон үүрэг гүйцэтгэж байсан. 1992-2014 он хүртэл тус холбооны Удирдлагын хорооны нэг хэсэг, 2003-2005 онд Олон улсын санхүүгийн хурал семинар удирдагч, холбооны ерөнхийлөгчөөр ажиллажээ.

Мөн тэрээр томоохон хэмжээний компаниудаас жижиг дунд хүртэлх бүхий л хэмжээний бизнесийн удирдлага, хяналт, зөвлөхийн чиглэлээр ажиллаж байсан бизнесийн өргөн хүрээний мэдлэг, туршлагатай нэгэн билээ.