САЙН БАГ БҮРДҮҮЛЭХ 5 АРГА ЗАМ

Удирдах түвшний менежерүүдийн үргэлж анхаарч явдаг үүрэг хариуцлагуудын нэг нь баг юм. Гүйцэтгэлийн хаьцуулсан үр дүнгээс харахад сайн багийн ажлын гүйцэтгэл үргэлж бие даан ажилладаг хүмүүсийн гүйцэтгэлээс давсан байдаг. Ялангуяа, гүйцэтгэж буй ажил нь олон төрлийн ур чадварууд шаарддаг, өндөр ачаалалтай үед багийн ажиллагаа хамгийн төгс шийдэл болж чаддаг.
Ихэнх байгууллагууд багийн ажиллагааны ач холбогдолыг ухамсарладаг ба үүнийг ажлын байран дээрээ хэрэгжүүлэхийг хичээдэг. Гэвч сайн багийг бүрдүүлэх нь дан ганц менежерүүдийн хийх хийсвэр санаачлагаас илүүтэйгээр системтэй төлөвлөгөө хэрэгжилтийг шаарддаг. Менежрүүд баг бүрдүүлэх ур чадвар дутмагаас ажилчдынхаа ажлын бүтээмжийг хязгаарладаг. Харин зөв зохистой баг бүрдүүлэлт хийх нь ажиллагсдаа нэг зорилгын дор нэгтгэн, тэдний тус бүрийн ажлын бүтээмжийг хэд дахин нугалсан үр дүнд хүргэж чаддаг.
Тэгвэл ажлынхаа орчинд сайн багийг бүрдүүлэх 5 арга замыг таньд багцлан хүргэж байна.

Алхам 1. Манлайллыг бий болго.

Хэрвээ танай ажилтнууд таны үзэл бодлыг хүндэтгэн сонсдог бол тэд таныг байгаагүй ч үр дүнтэй ажиллаж чадна. Багийг бүрдүүлж эхлэхээс өмнө та өөрийн манлайллын ур чадварыг хөгжүүлэх шаардлагатай. Энэ нь өөрийн эрх мэдлийг бататган харуулах хэрэгтэй гэсэн үг биш харин бусдын итгэлийг үнэнч шудрага, нээлттэй байдлаараа олж авах хэрэгтэй гэсэн утгатай юм. Ялангуяа томоохон байгууллагын хүрээнд менежерүүд бүх газар нэгэн зэрэг байж чадахгүй.  Тиймээс багийг удирдлагын хяналтгүй байсан ч үр дүнтэй ажлуулахыг хүсвэл тэдний итгэлийг хүлээсэн манлайлалч болох хэрэгтэй.

 

Алхам 2. Ажилтан нэг бүртэйгээ харилцаа тогтоо.

 

Багийнхаа гишүүн нэг бүрийн тухай илүү их мэдэхийг хичээ. Тэдний ур чадвар, авъяасын тухай, юунаас урам зориг авдаг, юунд дургүй, юунд дуртай гэдгийг олж мэдэхийг хичээ. Энэ мэдээлэл бол багийн удирдагчдад хамгийн чухал мэдлэг болж өгдөг. Тухайлбал эдгээр мэдээллийг мэддэг удирдагч ямар сорилт, асуудалд хэн хамгийн тохиромжтой, шийдвэрлэж чадахыг мэдсэнээр багийнхаа ажлын хуваарилалтыг оновчтой хийж бүтээмжийг өсгөн тэдэнд ажлын сэтгэл ханамжийг өгдөг.

Дээрхийн адилаар багийн гишүүдээ шийдвэр гаргалтанд оролцуулж байх хэрэгтэй. Тогтсон даалгавар даалгахаас илүүтэйгээр ажлыг нээлттэй гүйцэтгэх боломж олгож  нь тухайн асуудалд хамгийн сайн шийдлийг олоход түлхэц болдог. Энэ нь мөн багийн гишүүдийн асуудлыг шийдэх чадварыг /problem solving skill/ хөгжүүлдэг.

 

Алхам 3. Ажилтнуудынхаа хооронд харилцаа үүсгэ.

Холбоотой Зураг

Танай багийн хамтын ажиллагаа нэмэгдэх тусам тэдний хоорондын ажлын арга барилыг шинжил. Тэдний хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, нэг нэгэндээ итгэх итгэлийг сайжруул.

Багийн гишүүдийн дунд ямар нэгэн зөрчил байвал аль аль талд нь харилцан ашигтайгаар эвлэрүүлэхийг хичээ. Асуудалд өөр өөр саналтай байгаа талуудтай хамтран brainstorm аргын ашиглан шинэ шийдэл гарган ирэх нь тэдний харилцааг сайжруулах зүйн хэрэг.

 

 

Алхам 4. Багийн ажиллагаанд идэвхитэй оролц.

 

Багийн удирдагч гишүүдтэйгээ болон тэдний хооронд харилцаа тогтоосны дараа маш идэвхитэй, үр дүнтэйгээр хамтын ажиллагаагаа эхлүүлэх хэрэгтэй. Багаа нэг нэгэндээ мэдээлэл солилцоход сэдэлжүүл, түүнчлэн багтайгаа аль болох байнга харилцаатай бай. Энэ нь ойр ойрхон багийн хурлыг хийх, нэг нэгнийхээ ажлын явцыг асуух, санал асуулга зөвлөгөөнд нээлттэй хандах, туслалцаа асуух болон туслалцаа үзүүлэх гэх мэт багийнхантайгаа нягт харилцаа холбоотой байх зүйлсийг хийхээс эхэлнэ.

 

Алхам 5. Багийн дүрэм журмыг тогтоо.

 

Эцсийн алхамд, та одоо багаа албан ёсоор эхлүүл. Багийнхаа үнэт зүйлс, алсын хараа, эрхэм зорилго, багийн гишүүдийн гүйцэтгэлийн чадамж дээр түшиглэн багийнхаа чадамжийг тодорхойлж, дүрэм журмаа зохиох хэрэгтэй. Энэ явцад багийнхаа гишүүдийг оролцуулж харилцан зөвшилцөж, бататгах хэрэгтэй.

 

Баг бүрдүүлэлт нь менежерийн хүлээх асар чухал хариуцлагуудын нэг. Энэ нь хэн нэгний богино хугацаанд хийж гүйцэтгээд цаг хугацааны явцад мартагддаг зүйл биш. Харин удирдагчийн тасралтгүй удирдан зохион байгуулж, чиглүүлэх органик процесс юм. Тиймээс энэ процессийн үр дүнд танай багийн гишүүд нэг нэгэндээ итгэж, нэг нэгнээ дэмжин, өөрийн чадвар, мэдлэгийг хуваалцан байгууллагын болон багийн зорилгод хүрэхээр идэвхитэй ажиллаж эхлэх болно.

 

Амжилт хүсье!

Эх сурвалж: huffpost.com