Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 2017 зохион байгуулагдах гэж байна

 

2014 оноос МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар зохион байгуулагдаж байгаа Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган нь Монгол улсад энтрепренершипийг хөгжүүлэх, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулах, энтрепренершипын боловсрол түгээх төрийн болон төрийн бус байгууллагууд, энтрепренерүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байна.

2016 оны чуулганаар олон улсад гарааны бизнесийн тогтвортой экосистемийг бүрдүүлж буй туршлагыг судалсны үндсэн дээр олон улсын жишгийн дагуу Монгол улсад энтрепренершипийн экосистемийн 5+1 бүрэлдэхүүн хэсгүүдээр, Монгол улсын тэргүүлэх салбарууд болох хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн салбаруудад гарааны бизнесийг хэрхэн хөгжүүлэх талаар тус тус хэлэлцсэн.

Олон улсад гарааны бизнесийн тогтвортой экосистем нь дараах 5 бүрэлдэхүүнд тулгуурлаж байна. Үүнд:

Соёл
Авьяас, ур чадвар
Нягтрал
Хууль эрх зүй
Санхүү/хөрөнгө

Энэхүү ажлын үргэлжлэл болгон 2017 оны ээлжит чуулганыг энтрепренершип/гарааны бизнесийн таатай экосистем бүрэлдэхэд зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай “НЯГТРАЛ” сэдвийн хүрээнд 2017 оны 11 сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод Монгол Улсын Их Сургуулийн Шинэ Номын сангийн байранд зохион байгуулагдана.

Билетийг үнэ: 40,000 ₮
Дэлгэрэнгүй мэдээллийг: 88028798