Математикийн мэдлэгээ богино хугацаанд сайжруулах боломжтой боллоо

Эрхэм төгсөгч та их дээд сургуульд элсэхдээ ямар мэргэжил эзэмшвэл ирээдүйд Монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдэх мэргэжилтэн болж чадах вэ гэдгээ бодож үзсэн үү? Мэргэжлээ сонгож амжаагүй яваа юм биш биз?

Тэгвэл эдийн засаг, бизнесийн удирдлагаас гадна STEM буюу шинжлэх ухаан, инженерчлэл, технологи, математикаар мэргэшихийг санал болгож байна.

Өнөө үед дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд STEM (S-байгалийн шинжлэх ухаан, T-технологи, E-инженерийн ухаан, M-математик) чиглэлээр суралцагчдынхаа тоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Учир нь шинжлэх ухааны суурь чиглэлүүд болох математик, физик, хими, биологи зэрэг салбаруудад тэргүүлэх нь тухайн улсууд технологиор тэргүүлэх, хөгжлөөрөө манлайлах үндэс болдог юм. Тиймээс та эдгээр чиглэлүүдээр мэргэшвэл ирээдүйд Монголдоо төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад ч үнэлэгдэх мэргэжилтэн болох боломжтой. Үүний тулд та математикийн оноо сайтай байж, тухайн чиглэлээр их сургуульд элсэх ёстой болно. Математикийн мэдлэгээ сайжруулж, өндөр оноо авах нь эдийн засаг, бизнесийн шилдэг сургуульд ч амжилттай элсэхэд тусална.

МУИС-ийн Бизнесийн сургууль “Математик 2.0”-ЭЕШ өгөх төгсөгчдөд зориулсан математикийн гүнзгийрүүлсэн сургалтаа 2017 оны 5 сарын 29-нөөс 6 сарын 15-ны өдрүүдэд эрчимжүүлсэн хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

“Математик 2.0” сургалтанд МУИС, ШУТИС-ийн математикийн шилдэг багш нар хичээл заадаг учир суралцагсдад богино хугацаанд математикийн хичээлээр ойлгоогүй зүйлсээ ойлгож авах, хоцрогдлоо арилгах, мэдлэгээ сайжруулах боломжийг олгодог.

“Математик 2.0” сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөртэй http://bcc.mn/math20/ холбоосоор танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай! Сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Төвийн мэргэжилтэн Г. Нарангэрэлтэй 99227130, 80550675 утсуудаар холбогдоорой!