Компанийн засаглалын сургалтанд суралцахыг урьж байна

Компаниудын эрүүл зөв өсөлт, хөгжлийн үндэс нь корпорацийн эрүүл зөв засаглал, түүнд суурилсан менежмент байдаг. Монгол Улсын бизнесүүдийн хөгжилд урт хугацаанд хувь нэмрээ оруулж ирсэн МУИС-ийн Бизнесийн сургууль нь Санхүүгийн Зохицуулах Хорооны зөвшөөрөлтэй сертификат олгох “Компанийн Засаглалын Сургалт”-аа 2017 оны 1 сарын 2728-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалтанд хамрагдсанаар та компанидаа засаглалын шинэтгэл хийх мэдлэг, ойлголт олж авах боломжтой.

Манай сургалтын давуу талууд:

  • Бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлт хийсэн МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын өндөр мэдлэг, чадвартай, шилдэг багш нарын хамтран боловсруулсан хөтөлбөрөөр зохион байгуулагдана.
  • Компанийн засаглалын мэргэшсэн судлаач, ТУЗ, гүйцэтгэх удирдлагын ажлын туршлагатай багш нар онол, практик хослуулж, компанийн засаглалын шинэлэг, нарийвчилсан мэдлэг олгоно.
  • Зөвхөн компанийн засаглал төдийгүй хууль эрхзүй, менежмент, санхүүгийн уялдаа холбоотой, нарийвчилсан мэдлэг олгоно.
  • МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахисан түвшний сургалтуудад хөнгөлөлттэй үнээр суралцах эрхтэй болно (Бизнесийн удирдлагын дээд курс: Менежментийн ахисан түвшний сургалт- 10 хувь)
  • Удирдах ажилтнуудын цаг завд нийцүүлсэн хөтөлбөрөөр хичээллэнэ (Баасан, Бямба гаригууд)
  • Тохилог сургалтын танхим (30-40 хүний багтаамжтай сургалтын танхим, амралтын өрөө, үдийн цай, цай, кофе)

 

Сургалтын бүртгэл: 2017 оны 1 сарын 26 өдөр хүртэл явагдана.

 

Мэдээлэл авах, бүртгүүлэх: 99227130 (Г. Нарангэрэл)