“Боловсролын Санаачлагууд” ТББ-тай хамтран ажиллана

Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төв “Боловсролын санаачлагууд” ТББ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны эхлэл болгон 10 сарын 21-22-ны өдрүүдэд “Хэлэлцээ хийх ур чадварын ахисан түвшний сургалт”-ыг хамтран зохион байгуулах гэж байна. Тус сургалтыг Азийн топ сургууль болох Cингапурын Үндэсний Их Сургуулийн Ли Куан Югийн нэрэмжит Нийтийн бодлогын сургуулийн  (Lee Kuan Yew School of Public Policy, National University of Singapore) профессор, Дэлхийн тэргүүлэх бизнесийн сургууль INSEAD-ийн багш, олон улсын зөвлөх Нуно Деликадо хүрэлцэн ирж заана.

Сургалтын талаарх мэдээллийг энэхүү холбоосоос авна уу.