Бизнесийн Удирдлагын Дээд Курс эхэлнэ

Эдийн засгийн уналт, хямрал нь компаниудын хувьд менежментээ сайжруулах, стратеги, зорилгуудаа эргэж харах, хүний нөөцөө хөгжүүлэх, чадавхижуулах зүй ёсны шаардлага үүсгэдэг төдийгүй илүү хүчирхэгжих боломжийг олгодог зүйл юм. Хямрал, өөрчлөлтөд дасан зохицож чадсан компани урт хугацаанд орших агуу компани (enduring great company) болдог бол суралцаж, хөгжиж чадаагүй нь замхарч, алга болдог.

Компани хямралыг амжилттай туулах нэг гарц нь удирдах ажилтнуудаа сургаж, хөгжүүлэх явдал байдаг. Учир нь “компанийн өсөлт, хөгжил удирдагчийн өсөлт, хөгжлөөр хэмжигддэг”

Монгол улсдаа бизнесийн удирдлагын сургалт, судалгаагаар тэргүүлэгч МУИС-ийн Бизнесийн сургууль нь компаниудын дундаас дээш түвшний менежер, албаны дарга, гүйцэтгэх удирдлага, энтрепренёруудыг давтан сургах (executive education) чиглэлээр сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд энэ чиглэлээр “БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД КУРС: МЕНЕЖМЕНТИЙН АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨР” болон бусад сургалтуудыг санал болгодог.

Дэлхийн шилдэг бизнесийн сургуулиудын менежментийн ахисан түвшний хөтөлбөрүүдтэй төстэй хөтөлбөрөөр, туршлагатай бизнес менежер, сургалт, консалтингийн компанийн захирал, багш нар мэдлэг, туршлагаа хуваалцдаг, жилдээ 3 удаа хичээллэдэг “БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД КУРС: МЕНЕЖМЕНТИЙН АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨР” 2017 оны 3 сарын 6-нд эхлэхээр элсэлтээ авч байна.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.