Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 2017 арга хэмжээнд оролцох 5 шалтгаан

4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа МES2017 арга хэмжээ нь 11 сарын 24-нд МУИС-ийн номын санд болох билээ.

Чуулганд оролцохоор эргэлзэж буй гарааны бизнесийн экосистемийн тоглогч танд 5 үндсэн зүйлийг танилцуулж байна.

  1. Монголд анх удаа !  Growth hacking, Startup+Corporate innovation гэх хоёр сургалт энэхүү өдөр явагдах буюу Growth hacking сургалтанд сууснаар та КОМПАНИЙХАА ӨСӨЛТИЙН ТЭСРЭЛТИЙГ бий болгох шинэ үeийн маркетингийн аргуудаас суралцана.

Корпораци болгон инноваци хөгжүүлэх, бий болгоход харилцан адилгүй цаг хугацаа, үе шатуудад оршин тогтнож байдаг. Өөрсдийн эрсдэл авах чадвар, удирдлагын бүтэц, зах зэлийн хэмжээ, эрсдэл авах сэтгэхүй, нөөц баялаг болон бусад хүчин зүйлээс шалтгаалан бүх корпорацууд хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын сан үүсгэх, инновацийн лаборатори бий болгох шаардлага байхгүй. Өөрсдийн тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр хөтөлбөр, арга хэрэгслүүдээр гарааны компаниудтай хамтран ажиллах, инноваци төрөх орчныг бие болгох аргууд байгаа билээ.

2. Зөвлөгөө авах: Арга хэмжээний үеэр МУИС-ийн Бизнесийн сургуулийн салбартаа тэргүүлэгч 10 ментороос бизнесийнхээ өсөлт, хөгжилд түлхэц болохуйц, тулгарч буй асуудлуудаа шийдвэрлэхэд туслах зөвлөгөөнүүдийг авах боломжтой.

3. Co-working space (Дундын оффис): Чуулганы хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дундын оффисуудын үзэсгэлэн болно. Та дундын оффисуудын мини хувилбартай танилцаж хэрвээ та ийм төрлийн оффист суухаар төлөвлөж байгаа болж өөрт тохирох оффисоо олох боломжтой юм.

4. Чуулганы хаалтын дараа “Drink Entrepreneurs” (Харилцаа холбоо тогтоох) үйл ажиллагаа болох бөгөөд та чуулганд оролцогчидтой танилцах, бизнесийн хамтрагчтай болох боломжтой.

Байршил: МУИС-ийн 4-р байрны хажууд байрлах Talk talk English байрны UB Art Gallery-д болно.

5. Гарааны бизнесийн эко-системд өөрийн хувь нэмрээ оруулах: Энэ удаагийн чуулган нь Монгол улсад гарааны бизнесийн таатай эко системийг бүрдүүлэхэд зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай Нягтрал сэдвийн хүрээнд явагдаж байгаа тул та хүрэлцэн ирсэнээр өөрийн дуу хоолойгоор үзэл бодлоо илэрхийлээрэй.