МУИС-ийн дэлгүүрт ажиллах оюутныг шалгаруулж авна

New library

МУИС-ийн албан ёсны дэлгүүрийг шинээр нээн ажиллуулахтай холбоотойгоор тус дэлгүүрт Худалдааны зөвлөхөөр бүрэн бус цагийн ажил хийх оюутныг сонгон шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Үйлчилгээний стандартыг мөрдөн ажиллаж, үйлчлүүлэгч бүрийг угтан авч мэндлэн, тэдэнтэй эерэг уур амьсгалаар харилцах
  • Үйлчлүүлэгчдэд бараа бүтээгдэхүүнийг танилцуулах, ялгаа болон бусад давуу чанаруудыг таниулах
  • Үйлчлүүлэгчдэд бараа сонгон авахад нь мэдээллээр ханган эелэдэг боловсон үйлчлэх
  • Өдөр тутмын борлуулалттай холбоотой тайлан тооцоог цаг хугацаанд гарган санхүүд өгөх, удирдлагыг борлуулалттай холбоотой мэдээллээр хангах
  • Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад чиг үүргийг гүйцэтгэнэ.

 

Оюутанд тавигдах шаардлага:

  • Нямбай, хариуцлагатай, цаг баримталдаг
  • Борлуулалт, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Эелэдэг боловсон харилцаатай

 

Нэмэлт:

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй оюутнууд:

  • МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төвд (МУИС-ийн 4-р байрны 314 тоот) ирж анкет бөглөх

Зөвхөн анкетаар шалгарсан ажил горилогчийг ярилцлаганд дуудна. Ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Даваа-Баасан гаригийн 10:00-16:00 цагийн хооронд 99101839 дугаарын утсаар холбогдоно уу.

Цалин : Нэг цагийн 1500 төгрөг

Төрөл : Бүрэн бус цагийн

Түвшин : Мэргэжилтэн

Анкет аваx сүүлийн огноо : 2017-09-22

 

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төв