Энтрепренершип

Бизнес Консалтинг Төв нь Монгол улсад энтрепренершипийг хөгжүүлэхэд МУИС болон Бизнесийн сургуулийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, энэ чиглэлд оруулах хувь нэмрийг сайжруулах чиглэлээр дараах ажлуудыг гүйцэтгэж байна.

Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган

Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган нь МУИС-ийн Бизнесийн сургууль төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг Монгол улсад жил бүр болдог энтрепренерүүдийн хамгийн том цугларалт юм. Дэлгэрэнгүй→

“Оюутан Энтрепренер” клуб

“Оюутан-Энтрепренер Клуб” нь МУИС-ийн оюутнуудад энтрепренершипийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, энтрепренерийн сэтгэлгээг нь хөгжүүлэх, гарааны бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой клуб юм. Дэлгэрэнгүй→

“Энтрепренершипийн тухай ярилцлага”

“Энтрепренершипийн тухай ярилцлага” (Dialogue on Entrepreneurship) нь нэр хүндтэй энтрепренер, бизнес эрхлэгчийг урьж, бизнесийн амжилт, ололт, туршлагыг нь яриулдаг, сар бүрийн тогтмол үйл ажиллагаа нь юм. Дэлгэрэнгүй→

NUM Startup 1.0 сургалт

NUM Startup 1.0нь оюутан, залууст гарааны бизнес эрхлэх суурь мэдлэг, чадварыг олгох зорилготой  МУИС-ийн Бизнесийн сургуулийн хөтөлбөр юм. Дэлгэрэнгүй→

“Канад-Монголын Виртуал Инкубатор”

“Канад-Монголын Виртуал Инкубатор” хөтөлбөр нь МУИС-ийн Бизнесийн сургууль, Канадын “Пайкап Венчур Партнерс” компани, Канад Монголын Худалдааны Танхимын  хамтарсан, гарааны бизнесүүдийг хөгжүүлэх  хөтөлбөр юм. Тун удахгүй