Худалдан авах ажиллагаа сургалт

research-2
“ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ”
Мэргэшсэн ажилтны сертификат олгох сургалт

МУИС-ийн Бизнесийн сургууль нь 2009 оны 11-р сарын 13-нд Монгол Улсын Сангийн яамтай ойлголцлын санамж бичгийг байгуулан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хүний нөөцийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Засгийн газрын худалдан авах ажиллагааны зохион байгуулалт” сэдэвт А3 буюу 3 өдрийн сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Энэ хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн нийт 6000 гаруй албан хаагчдыг тус сургалтанд хамруулаад байна. Сургалтанд хамрагдсанаар та засгийн газрын худалдан авах ажиллагааны талаар цогц ойлголттой болно.

Сургалтанд хэн хамрагдах вэ?

Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллагын, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэхээр Засгийн газраас эрх авсан байгууллагын албан хаагчид, хувийн хэвшлийнхэн болон засгийн газрын худалдан авах ажиллагааг сонирхогч хүн бүрт нээлттэй.

Сургалтын үндсэн модулиуд

Сургалт нь ЗГХАА-ны онолын үндэс, түүх, эрх зүйн орчин, ОУ-ын туршлага, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн танилцуулга, Худалдан авах ажиллагааны журам, Худалдан авах ажиллагааны удирдлага, Худалдан авах ажиллагааны хяналт зохицуулалт, Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, Тендерийн баримт бичиг гэж юу вэ?, ТЖББ-ийн агуулга, Тенхикийн тодорхойлолт, Инкотермс, Тендерийн үнэлгээний арга техникүүд, Цахим худалдан авах ажиллагаа, Зөвлөх үйлчилгээний тухай,  Зөвлөхийн бус  үйлчилгээний тухай гэсэн үндсэн 12 модуль, тэдгээрийн хүрээнд заагдах хичээлүүдээс бүрдэнэ.

ЗГХАА-ны онолын үндэс, түүх, эрх зүйн орчин, ОУ-ын туршлага

  • Засгийн газрын худалдан авах ажиллагааны онолын үндэс
  • Худалдан авах ажиллагааны олон улсын зохицуулалт
  • Худалдан авах ажиллагааны түүх, эрхзүй

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн танилцуулга

  • Хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёо, бүтэц
  • Худалдан авах ажиллагааны үндсэн зарчим, нийтлэг заалтууд

Худалдан авах ажиллагааны журам

  • Нээлттэй ТШЖ
  • Тендер шалгаруулалтын онцгой журам
  • Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам
  • Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам

Худалдан авах ажиллагааны удирдлага

  • Худалдан авах ажиллагааны удирдлага, зохион байгуулалт
  • Захиалагч болон үнэлгээний хорооны эрх үүрэг, ёс зүй
  • Худалдан авах ажиллагааны төлөвлөлт, тайлагналт

Худалдан авах ажиллагааны хяналт зохицуулалт

  • Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалт
  • Худалдан авах ажиллагааны маргаан шийдвэрлэх, хариуцлага

Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа

  • Үнэлгээний хорооны бүтэц, бүрэлдэхүүн
  • Үнэлгээний хорооны хуралдаан
  • ҮХ-ны дүгнэлт, түүнээс татгалзах, дахин үнэлгээ хийх
  • ҮХ-ны үйл ажиллагаанд хяналт тавих, ГБЭО, хариуцлага

Тендерийн баримт бичиг гэж юу вэ?, ТЖББ-ийн агуулга

  • Тендерийн баримт бичиг гэж юу вэ?
  • Тендерийн баримт бичиг боловсруулах
  • Тендерийн жишиг баримт бичгийн төрлүүд
  • Тендерийн жишиг баримт бичгийн бүрэлдэхүүн, агуулга
  • Тендерийн баримт бичгийг худалдах
  • Тендерийн баримт бичгийг тодруулах
  • Тендерийн баталгааны төрөл
  • Туслан гүйцэтгэгч болон түншлэлд тавигдах шаардлага

Тенхикийн тодорхойлолт, Инкотермс

  • Техникийн шалгуур үзүүлэлтүүд
  • Инкотермс

Тендерийн үнэлгээний арга техникүүд

  • Үнэлгээний зарчим
  • Үнэлгээний үе шат

Цахим худалдан авах ажиллагаа

  • Цахим худалдан авах ажиллагаа гэж юу вэ
  • Ая холбогдол
  • Хэрхэн оролцох

Зөвлөх үйлчилгээний тухай

  • Зөвлөх үйлчилгээ гэж юу вэ?
  • Зөвлөх сонгох үе шат
  • Зөвлөх сонгох үнэлгээний аргууд

Зөвлөхийн бус  үйлчилгээ

  • Зөвлөхийн бус үйлчилгээ гэж юу вэ?
  • Онцлог

Сургагч багш

  • Н. Батжаргал, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш
  • Н. Баянтөр, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш
  • Т. Мөнхзаяа, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш
  • Г. Нарангэрэл, МУИС-ийн БС-ийн Бизнес Консалтинг Төвийн мэргэжилтэн
  • Н. Батсүх, МУИС-ийн БС-ийн Бизнес Консалтинг Төвийн мэргэжилтэн
  • Ч. Баярмаа, Сангийн яамны мэргэжилтэн
  • Г. Мөнхцэцэг, Сангийн яамны мэргэжилтэн
  • Б. Намжилмаа, Сангийн яамны мэргэжилтэн
  • Б. Сугармаа, Сангийн яамны мэргэжилтэн

Сургалтын хугацаа болон төлбөр

  • Сургалтын үргэлжлэх хугацаа: 3 өдөр, 09.00-16.00
  • Сургалтын төлбөр: 75.000 төгрөг

Шалгалт

  • Шалгалтыг онлайнаар өгдөг бөгөөд хичээлийн сүүлийн өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас авдаг.

Олгох баримт бичиг

  • Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны сертификат /3 жилийн хугацаатай/

Худалдан авах ажиллагаа сургалтанд бүртгүүлэх

“NUM Startup 1.0 сургалтанд суралцсандаа маш их баяртай байна. Учир нь энэхүү сургалт надад гарааны бизнес эрхлэхэд шаардлагатай онол практикийн өргөн мэдлэг олгож, бизнес сэтгэлгээгээ хөгжүүлэхэд тусалсан”

Г. Дуламсүрэн
Банкны менежмент, 3-р түвшний оюутан, МУИС-ийн Бизнесийн сургууль