Төслийн ба санхүүгийн удирдлага

salbar
“Компанийн эрсдлийн удирдлага, дотоод хяналт ба дотоод аудит”
Эрсдлийн удирдлага, дотоод хяналт, дотоод аудитын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт

Жижиг, дунд үйлдвэрийг өргөжүүлэхийн тулд төсөл боловсруулах, компанийн эрсдэлийн менежмент, шинжилгээ хийх нь өнөө цагийн бизнесийн орчинд ажиллагч менежер, удирдах ажилтан, санхүүгийн мэргэжилтэн, санхүү хариуцсан захиралд байх нэн тэргүүний чадварууд юм.

Монгол улсад шилдэг Бизнесийн удирдагчдыг сурган бэлдэж ирсэн МУИС-ийн Бизнесийн сургууль “ТӨСЛИЙН БА САНХҮҮГИЙН УДИРДЛАГА”– ЖДҮ-ийн санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулсан ахисан сургалтыг танд санал болгож байна. Тус сургалтанд суралцсанаар та орчин үеийн санхүүгийн менежментэд гарч буй сүүлийн үеийн мэдлэг, арга барилыг богино хугацаанд суралцаж, ажилдаа хэрэгжүүлэх чухал санааг олж авна.

Сургалтанд хэн хамрагдах вэ?

Аж ахуйн нэгжийн ажилтан, санхүү хариуцсан захирал, санхүүгийн мэргэжилтэн, төслийн ажилтан

Сурч мэдэх зүйлс

  • Аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг ангилах, үнэлэх, удирдах, эрсдэлийг тараан байршуулах, хэджинг хийх, даатгах зэрэг аргын онолын үндэслэлийг авч үзэхийн зэрэгцээ болзошгүй эрсдэлийг үнэлдэг VAR, CAPМ зэрэг загварыг авч үзэж практикт хэрэглэх дадалтай болно.
  • Төслийн удирдлагыг төслийг хэрэгжүүлэх үе шат, төслийн техник эдийн засгийн үндэслэл, төслийн зорилго, санхүүжилтийн эх үүсвэр, төслийн үндэс, санхүүжүүлэх арга зам, маркетингийн судалгаа, инженерийн төслийн онцлог, нийгэм-соёлын барилга байгууламжийн байршил, үр ашгийн үнэлгээ, хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх арга зам, бизнес төлөвлөгөөний бүтэц бүрэлдэхүүн боловсруулах арга зам, хөрөнгө оруулалтын эрсдэлийг тооцох арга, төслийн удирдлагын онцлог, төслийг төлөвлөх удирдах арга замыг авч үзнэ.
  • Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээний арга, төслийн өмнөх шатны судалгаа, үйлдвэрлэлийн шинжилгээ, хөрөнгө оруулалтын үр ашгийн эдийн засгийн үр ашиг тооцох арга, олон улсад түгээмэл хэрэглэдэг хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх арга, төслийн үр ашгийг дээшлүүлэх боломж арга зам, хөрөнгө оруулалтын зээлийн болон санхүүжилтийн үр ашгийн үнэлгээ, орон нутгийн төслийн хөрөнгө оруулалтын үр ашгийн үнэлгээний онцлог, хөрөнгө оруулалтын менежментийг автоматжуулах боломж.

Сургалтын үндсэн модулиуд

Сургалт нь Төслийн менежмент, Эрсдэлийн менежмент, Аж ахуй нэгж санхүүгийн менежмент, Төслийн шинжилгээ гэсэн үндсэн 4 модуль, тэдгээрийн хүрээнд заагдах хичээлээс бүрдэнэ.

Аж ахуй нэгж санхүүгийн менежмент

  • Аж ахуй нэгжийн санхүүгийн менежмент онцлог
  • Санхүүгийн менежментийн үндсэн зарчим
  • Санхүүгийн төлөвлөлтийн онцлог
  • Эргэлтийн хөрөнгийн менежмент
  • Урт хугацаатай хөрөнгө оруулалтын стратеги

Эрсдэлийн менежмент

  • Эрсдэлийн удирдлагын үндэс
  • Бизнесийн эрсдэлд нөлөөлдөг хүчин зүйл
  • Аж ахуй нэгжийн эрсдэлийг үнэлэх арга
  • Аж ахуй нэгжийн төлбөрийн чадварын эрсдэлийн үнэлгээний загвар
  • Бизнесийн төлөвлөлтийн эрсдэл үнэлэх загвар
  • Бизнесийн эрсдэлтэй шийдвэр гаргахад баримтлах шалгуур
  • Бизнесийн эрсдэлийг удирдах аргууд
  • Аж ахуй нэгжийн санхүүгийн эрсдэлийн шинжилгээний онцлог

Төслийн менежмент

  • Хөрөнгө оруулалтын төслийн техник-эдийн засгийн үндэслэл
  • Хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийг үнэлэх арга
  • Төслийн удирдлага

Төслийн шинжилгээ

  • Хөрөнгө оруулалтын төслийн өмнөх шатны шинжилгээний онцлог
  • Хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашиг тооцох аргачлал
  • Олон улсад түгээмэл хэрэглэдэг хөрөнгө оруулалтын үр ашиг үнэлэх аргууд
  • Төслийн үр ашгийг дээшлүүлэх боломж
  • Зээлийн үр ашгийн болон тооцоо
  • Орон нутгийн төслийн үр ашгийн шинжилгээний онцлог

Сургагч багш

  • Доктор, дэд профессор А. Ганзориг, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн багш
  • Докторант П. Баянсан, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн багш
  • Докторант Н. Батжаргал, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн багш

Сургалтын хугацаа болон төлбөр

Сургалтын хугацаа:

Хичээлийн цаг:

Хичээллэх газар: МУИС-ийн Бизнесийн сургуулийн 314 тоот Бизнес Консалтинг Төв

Сургалтын төлбөр:

Олгох баримт бичиг

МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахисан түвшний сургалтын гэрчилгээ олгоно.

Сургалтанд бүртгүүлэх

“NUM Startup 1.0 сургалтанд суралцсандаа маш их баяртай байна. Учир нь энэхүү сургалт надад гарааны бизнес эрхлэхэд шаардлагатай онол практикийн өргөн мэдлэг олгож, бизнес сэтгэлгээгээ хөгжүүлэхэд тусалсан”

Г. Дуламсүрэн
Банкны менежмент, 3-р түвшний оюутан, МУИС-ийн Бизнесийн сургууль