Тендерт оролцогч нар зориулсан сургалт

“ТЕНДЕРТ ХЭРХЭН АМЖИЛТТАЙ ОРОЛЦОХ ВЭ?”

тендерт оролцогч нарт зориулсан сургалт

 

 

СУРГАЛТЫН ТОВЧ ТОЙМ

 

МУИС-ийн Бизнесийн сургууль нь 2009 онд Монгол Улсын Сангийн яамтай ойлголцлын санамж бичгийг байгуулан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хүний нөөцийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна. Засгийн газрын худалдан авах ажиллагаагаар мэргэшсэн туршлагатай хамт олон тендерт оролцогч нартаа зориулан “Тендерт хэрхэн амжилттай оролцох вэ?” сургалтыг санал болгож байна. Тус сургалтанд хамрагдсанаар тендерийн материалыг холбогдох хууль, журмын дагуу хэрхэн бэлдэх талаар ойлголттой болно.

                                                                                                            

СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ

 

Улсын тендерт оролцдог, оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд, засгийн газрын худалдан авах ажиллагааг сонирхогч хүн бүрт нээлттэй.

 

СУРГАЛТЫН ҮНДСЭН МОДУЛИУД

 

  • МУ-ын засгийн газрын худалдан авах ажиллагааны түүх, хөгжлийн хандлага, хуулийн хамрах хүрээ
  • Худалдан авах ажиллагааны журам
  • Тендерт оролцох үе шат

А. Цахим сайтанд бүртгүүлэх тухай, Тендерийн урилга, ТББ, түүний агуулга

Б. Тендер бэлтгэх, Тендер хүргүүлэх (өрсөлдөгчөө таамаглах нь, өрсөлдөөний тактик боловсруулах нь)

  • Тендер үнэлэх
  • Тендер шалгаруулалтын үр дүн, гомдол гаргах

 

СУРГАГЧ БАГШ

 

  • Н. Батсүх, МУИС-ийн БС-ийн Бизнес консалтинг төвийн менежер
  • Г. Нарангэрэл, МУИС-ийн БС-ийн Бизнес консалтинг төвийн мэргэжилтэн

 

СУРГАЛТЫН ХУГАЦАА БОЛОН ТӨЛБӨР

 

Сургалтын үргэлжлэх хугацаа: 1 өдөр, 09.00-16.00

Сургалтын төлбөр: 72.000 төгрөг