“Сайн засаглал” Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт

service-photo-corpgov
“САЙН ЗАСАГЛАЛ”
Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт

МУИС-ийн Бизнесийн сургуулийн санал болгож буй “САЙН ЗАСАГЛАЛ” сургалт нь танд компанийн засаглалын үндсэн мэдлэг, ойлголтуудыг богино хугацаанд, Монгол Улсын тэргүүлэх их сургуульд суралцаж, эзэмших боломж олгоно. Санхүүгийн Зохицуулах Хорооноос албан ёсоор итгэмжлэгдсэн энэхүү гэрчилгээт сургалтыг МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын менежмент, санхүү, хуулийн салбарын шилдэг багш нар удирдан явуулж, зөвхөн компанийн засаглал төдийгүй менежмент, санхүү, хууль эрхзүйн цогц, уялдаатай мэдлэг олгоно.

Сургалтанд хэн хамрагдах вэ?

Энэхүү сургалтанд төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд, хувийн хэвшлийн компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, бие даасан гишүүд, гүйцэтгэх удирдлагууд болон бусад сонирхогчид суралцана. Нэг удаагийн сургалт дээд тал нь 25 суралцагчийг элсүүлнэ.

Суралцагчийн сурч мэдэх зүйлс

Энэхүү сургалтаар суралцагч нь:

  • Компанийн засаглалын түүх, сүүлийн үеийн чиг хандлагын өргөн мэдлэгтэй болно.
  • Компанийн засаглалын хууль, эрхзүйн орчин, Монгол улс дахь зохицуулалтуудыг мэдэж авна.
  • ТУЗ, түүний бүтэц, хороод, нарийн бичгийн даргын үйл ажиллагаа, үүрэг хариуцлагын зааг, ялгааг нарийн мэдэж авна.
  • Гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын харилцааны зарчмуудыг ойлгож, ТУЗ-ийн гишүүний хувьд гүйцэтгэх удирдлагатай хамтран ажиллах арга барилыг сурна.
  • Санхүүч бус хүмүүст зориулсан компанийн санхүүгийн үндсэн ойлголт, зарчмуудад суралцана.
  • Бизнес/компанийн хөгжлийн үе шатууд, тэдгээрт баримтлах санхүүгийн стратегиудыг мэдэж авна.
  • Компанийн тайлагнал, ил тод байдлын ач холбогдол, зарчмуудыг ойлгож авна.
  • Их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж юу болох, тэдгээрт хэрхэн хандах арга барилтай болно.
  • Компанид учирч болох эрсдэл, тэдгээрийг хэрхэн удирдах, зохицуулах мэдлэг олж авна.
  • Дотоод хяналт болон аудитын ялгаа, онцлогуудыг мэдэж авна.
  • Компанийн нийгмийн хариуцлагын өнөөгийн чиг хандлага, КНХ стратеги хэрэгжүүлэх арга замуудыг мэдэж авна.

Сургалтын давуу талууд

  • МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын өндөр мэдлэг, чадвартай, шилдэг багш нарын хамтран боловсруулсан хөтөлбөрөөр зохион байгуулагдана.
  • Компанийн засаглалын мэргэшсэн судлаач, ТУЗ, гүйцэтгэх удирдлагын ажлын туршлагатай багш нар онол, практик хослуулж, компанийн засаглалын шинэлэг, нарийвчилсан мэдлэг олгоно.
  • Зөвхөн компанийн засаглал төдийгүй хууль эрхзүй, менежмент, санхүүгийн уялдаа холбоотой, нарийвчилсан мэдлэг олгоно.
  • МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахисан түвшний сургалтуудад хөнгөлөлттэй үнээр суралцах эрхтэй болно (Бизнесийн удирдлагын дээд курс: Менежментийн ахисан түвшний сургалт- 10 хувь)
  • Удирдах ажилтнуудын цаг завд нийцүүлсэн хөтөлбөрөөр хичээллэнэ (Баасан, Бямба гаригууд)
  • Тохилог сургалтын танхим (30-40 хүний багтаамжтай сургалтын танхим, амралтын өрөө, цай, кофе)

Сургалтын үндсэн модулиуд

  • Компанийн засаглалын удиртгал
  • Төлөөлөн удирдах зөвлөл, түүний хороод
  • ТУЗ-ийн гишүүд ба нарийн бичгийн дарга
  • Компанийн засаглалын хууль эрхзүйн орчин
  • Гүйцэтгэх удирдлага
  • Хувьцаа эзэмшигчид
  • Корпорацийн санхүү
  • Тайлагнал ба ил тод байдал
  • Их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл
  • Хөндлөнгийн болон дотоод аудит
  • Компанийн нийгмийн хариуцлага

Сургагч багш

  • Доктор А. Өнөржаргал, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох хөтөлбөрийн багш
  • Доктор, дэд профессор Б. Амарсанаа, МУИС-ийн Хуулийн сургуулийн багш
  • Доктор, профессор Л. Мөнх-Очир, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох хөтөлбөрийн багш
  • Докторант С. Санасэр, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн хөтөлбөрийн багш
  • Докторант П. Баянсан, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн багш

Сургалтын хугацаа болон төлбөр

Сургалтын үргэлжлэх хугацаа: 3 өдөр, 9.00-18.00 цагуудад

Сургалт явагдах өдрүүд: Долоо хоногийн ажлын өдрүүдэд

Сургалтын төлбөр: 250,000 төгрөг

Шалгалт

  • Шалгалтыг онлайнаар өгдөг бөгөөд хичээлийн сүүлийн өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас авдаг.

Олгох баримт бичиг

  • МУИС-ийн Бизнесийн сургууль болон Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн албан ёсоор баталгаажуулсан гэрчилгээ олгоно.

Сургалтанд бүртгүүлэх

“NUM Startup 1.0 сургалтанд суралцсандаа маш их баяртай байна. Учир нь энэхүү сургалт надад гарааны бизнес эрхлэхэд шаардлагатай онол практикийн өргөн мэдлэг олгож, бизнес сэтгэлгээгээ хөгжүүлэхэд тусалсан”

Г. Дуламсүрэн
Банкны менежмент, 3-р түвшний оюутан, МУИС-ийн Бизнесийн сургууль