Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган

МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар 2014 оноос жил бүр зохион байгуулж буй, энтрепренершипийг хөгжүүлэх, гарааны бизнес, энтрепренершипийн таатай орчин-экосистемийг бий болгох, иргэд, аж ахуйн нэгжүүдийн энтрепренерлэг сэтгэлгээ, урам зоригийг өдөөх, тухайн талбар дахь ололт, амжилтыг тэмдэглэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм.

“Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган”-д давхардсан тоогоор гадаад, дотоодын 800 гаруй бизнес эрхлэгчид, судлаачид, их дээд сургуулийн багш нар, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллагуудын төлөөлөл, 70 гаруй гарааны компани оролцсон. Өнгөрсөн 2 жилд тус чуулганыг энтрепренершипийн үзэл санааг олон нийтэд таниулах, энэ талын ойлголт мэдлэгийг бий болгох, байгууллагуудын хоорондох хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулсан. 2016 оны Чуулганыг өнгөрсөн оны 11 сард зохион байгуулсан.

Та доорх холбоосуудаар орж Чуулганы талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аваарай

ЦАХИМ ХУУДАС

internet

ФЭЙСБҮҮК ХУУДАС

like (1)

ФЭЙСБҮҮК ГРУПП

users