Менежментийн зөвлөх үйлчилгээ

stars
МУИС-ийн Бизнесийн сургууль нь Бизнес Консалтинг Төвөөрөө дамжуулан төр, хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Бид компаниудын захиалгаар стратегийн менежмент, хүний нөөцийн менежмент, үйл ажиллагааны менежмент, маркетинг, борлуулалтын менежмент, худалдаа, үйлчилгээний менежмент, санхүүгийн менежмент, нягтлан бодох бүртгэл, бизнесийн мэдээллийн системийн менежмент зэрэг гол талбаруудад харилцагчийн хүсэлтэд тулгуурлан зөвлөх үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэдэг.

Бидний давуу талууд

  • Байгууллагын хөгжил, зөвлөх үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн баг, бие даасан нэгж төслийн менежментийн шилдэг арга барилаар, харилцагчаа хүндэлж, уян хатан, хурдан шуурхай хамтран ажилладаг
  • Байгууллагын менежментийг бүхэлд нь өөрчлөх чадвартай бизнесийн удирдлагын бүх талбарын онол, практикийн өндөр мэдлэг, туршлагатай багш, профессор, байгууллагын хөгжлийн мэргэшсэн зөвлөхүүд баг болон ажилладаг
  • Байгууллагын хөгжил, зөвлөх үйлчилгээний төслийн дараах эргэх холбоог үргэлжлүүлэн хийж, хүний нөөцөө сургах боломжийг олгодог

Менежментийн зөвлөх үйлчилгээний санал авах

“NUM Startup 1.0 сургалтанд суралцсандаа маш их баяртай байна. Учир нь энэхүү сургалт надад гарааны бизнес эрхлэхэд шаардлагатай онол практикийн өргөн мэдлэг олгож, бизнес сэтгэлгээгээ хөгжүүлэхэд тусалсан”

Г. Дуламсүрэн
Банкны менежмент, 3-р түвшний оюутан, МУИС-ийн Бизнесийн сургууль