Компанийн эрсдлийн удирдлага, дотоод хяналт ба дотоод аудит

research-2
“Компанийн эрсдлийн удирдлага, дотоод хяналт ба дотоод аудит”
Эрсдлийн удирдлага, дотоод хяналт, дотоод аудитын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт

Сургалтанд хэн хамрагдах вэ?

  • Төрийн болон хувийн өмчийн компаниудын ТУЗ-ийн аудитын хорооны гишүүд
  • Дотоод аудит, дотоод хяналтын болон эрсдлийн удирдлагын албаны удирдах болон гүйцэтгэх ажилтнууд
  • Компанидаа дотоод аудитыг бий болгох хүсэлтэй захирлууд
  • Дотоод аудитын чиглэлээр мэргэжих хүсэлтэй хөндлөнгийн аудиторууд
  • Компанийн дотоод хяналт, дотоод аудитын арга зүйн талаар ажиллаж буй судлаачид

Сурч мэдэх зүйлс

  • Компанийн засаглалын тухай ойлголт, сайн засаглалын суурь зарчмууд, компанийн хяналтын тогтолцоо, гадаад ба дотоод хяналтын зорилго, агуулга, цар хүрээ, гадаад ба дотоод хяналтыг хэрэгжүүлэгч нэгжүүдийн үүрэг, хариуцлагуудыг мэдэж авна
  • Үр ашигтай дотоод хяналтын тогтолцоо бүрдүүлэхэд шаардлагатай элементүүд, хэрэгжүүлэх зарчмуудыг сурна
  • Дотоод аудит гэж юу болох, компанийн засаглалд эзлэх байр суурь, удирдлагад гүйцэтгэх үүрэг, дотоод аудит ба дотоод хяналт, хөндлөнгийн хяналтын ялгаа, нийтлэг тал, эрсдэлд суурилсан дотоод аудитын талаарх ойлголтуудыг мэдэж авна
  • Эрсдлийн мөн чанар, эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх үе шатуудыг мэдэж авна

Сургалтын үндсэн модулиуд

  • Компанийн засаглалын мөн чанар, сайн засаглалын суурь зарчмууд, ТУЗ-ийн Аудитын хорооны үүрэг, хариуцлага
  • Компанийн хяналтын тогтолцоо, гадаад хяналтыг хэрэгжүүлэгч төрийн, хараат бус аудитын байгууллагын үйл ажиллагаа, тэдний хяналт, шалгалтын цар хүрээ, нийтлэг ба ялгаатай тал
  • Дотоод хяналтын тухай ойлголт, дотоод хяналтын төрөл хэлбэр, дотоод хяналтыг бүрдүүлэгч элементүүд, үр ашигтай дотоод хяналтын тогтолцооны зарчмууд, тавигдах шаардлага
  • Дотоод аудитын зорилго, агуулга, удирдлагад гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны хамрах хүрээ, эрх зүйн орчин, дотоод аудитын эрсдэлд суурилсан арга зүй
  • Компанид дотоод аудитыг хэрэгжүүлж буй шилдэг туршлага (Практик сургалт)
  • Дотоод аудитын албаны журам, эрх, үүрэг, хараат бус байдал, дотоод аудитын олон улсын стандартын агуулга, дотоод аудитын тайлагнал, дотоод аудиторын мэргэжлийн ур чадвар, тавигдах шаардлага
  • Эрсдэл, эрсдлийн удирдлагын тухай ойлголт, компанийн зорилгод нөлөөлөх эрсдлийн гадаад ба дотоод хүчин зүйлсийг тодорхойлж, үнэлэх, эрсдлийн удирдлагын аргууд
  • Эрсдлийн удирдлагын шилдэг туршлага (Практик сургалт)

Сургагч багш

  • Доктор, зөвлөх профессор Л. Мөнх-Очир, МУИС-ийн Бизнесийн сургуулийн НББ-ийн хөтөлбөрийн зөвлөх профессор
  • Доктор А. Өнөржаргал, МУИС-ийн Бизнесийн сургуулийн НББ-ийн хөтөлбөрийн ахлах багш
  • Докторант Д. Ганбаяр, Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн дарга

Сургалтын хугацаа болон төлбөр

Сургалтын хугацаа: 2 өдөр

Хичээлийн цаг: 09.30-16.50 цагуудад

Хичээллэх газар: МУИС-ийн Бизнесийн сургуулийн 314 тоот Бизнес Консалтинг Төв

Сургалтын төлбөр:

Олгох баримт бичиг

МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахисан түвшний сургалтын гэрчилгээ олгоно.

Сургалтанд бүртгүүлэх

“NUM Startup 1.0 сургалтанд суралцсандаа маш их баяртай байна. Учир нь энэхүү сургалт надад гарааны бизнес эрхлэхэд шаардлагатай онол практикийн өргөн мэдлэг олгож, бизнес сэтгэлгээгээ хөгжүүлэхэд тусалсан”

Г. Дуламсүрэн
Банкны менежмент, 3-р түвшний оюутан, МУИС-ийн Бизнесийн сургууль