ЗГХАА-ны зөвлөх үйлчилгээ

economy
Засгийн Газрын худалдан авах ажиллагааны зөвлөх үйлчилгээ

Байгууллага ЗГХАА-гаа яагаад сайжруулах хэрэгтэй вэ?

Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээгээ худалдан авахдаа хууль (Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай), түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актуудыг үндэслэл болгодог. Төрийн өмчит байгууллагууд худалдан авах ажиллагаагаа (ХАА) зохион байгуулахдаа татвар төлөгчдийн мөнгийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах шаардлагатай байдаг.

Хэрвээ танай байгууллага ХАА-г зохион байгуулахад дараах хүндрэлүүд гарч байгаа бол энэ чиглэлийн үйл ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй гэсэн үг юм. Үүнд:

  • Тендер шалгаруулалтыг зохион байгуулахад шаардлагатай мэдлэг бүхий хүний нөөц дутмаг байх
  • Мэргэжлийн байгууллагын хяналтаар тендер шалгаруулалтыг хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан журам, заавар аргачлал, жишиг баримт бичгийн дагуу зохион байгуулаагүй нь тогтоогдсон байх
  • Байгууллагын дотоод нууцтай холбоотой мэдээллийг алддаг байх
  • Тендер шалгаруулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь шаардлагад нийцээгүй, байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан байх
  • Тендер шалгаруулалтыг тухайн цаг хугацаанд зохион байгуулж чадахгүй байх зэрэг болно.

Бидний санал болгож буй үйлчилгээ

Бид танай байгууллагад хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актын дагуу ХАА-ны чиглэлээр дараах зөвлөх үйлчилгээг санал болгож байна:

  • Тендер шалгаруулалтыг зохион байгуулах,
  • Байгууллагын онцлогийг тусгасан жишиг баримт бичиг боловсруулах,
  • ХАА-ны мэдээллийн урсгал, бүтцийг бий болгох
  • ХАА-г хариуцсан албан тушаалтан, ажилчдыг сургахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой юм.

Бидний давуу тал

  • ХАА-ны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтыг 2009 оноос хойш нийт 150 гаруй сургалтыг зохион байгуулж 3000 гаруй ажилчдыг сургасан.
  • Байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан ХАА-ны сургалтыг 30 гаруй удаа зохион байгуулаад байна.
  • Байгууллагуудын хүсэлтээр үнэлгээний хорооны хөндлөнгийн гишүүнээр ажиллаж байна.

Бидний туршлага

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төв нь төрийн байгууллагуудын ХАА-ны үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээг дараах байгууллагуудад үзүүлсэн.

  • Үнэт Цаасны Төлбөр Тооцоо, Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК
  • МИАТ ХК,
  • ТЭЦ-4
  • Батлан Хамгаалахын Их Сургууль,
  • Цэргийн Төв Эмнэлэг
  • Био Комбинат ТӨААТҮГ

Үйлчилгээний санал авах

“NUM Startup 1.0 сургалтанд суралцсандаа маш их баяртай байна. Учир нь энэхүү сургалт надад гарааны бизнес эрхлэхэд шаардлагатай онол практикийн өргөн мэдлэг олгож, бизнес сэтгэлгээгээ хөгжүүлэхэд тусалсан”

Г. Дуламсүрэн
Банкны менежмент, 3-р түвшний оюутан, МУИС-ийн Бизнесийн сургууль