Би ирээдүйн тэрбумтан

billion
“БИ ИРЭЭДҮЙН ТЭРБУМТАН”
Хувийн санхүүгээ удирдах мэдлэг, ур чадвар олгох сургалт

Зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд хэн мөнгөө зөв, үр ашигтай удирдаж чадна, тэр амжилтанд хүрдэг. Иймээс “Хүн бүр захирал болох албагүй, гэхдээ хүн бүр санхүүч байх ёстой” гэсэн үг гарчээ. Учир нь олсон мөнгөө зөв зарцуулж чадахгүй бол өөрийн эрхгүй орлогогүй, хуримтлалгүй, бусдаас хараат байдалд орно. Хүүхэд бүр өнөөдрөөс эхлэн өөрт байгаа бага ч гэсэн мөнгөө зөв зарцуулж, оновчтой хуваарилж чадвал ирээдүйн элбэг хангалуун амьдралын үндэс болно.

МУИС-ийн Бизнесийн сургуулиас ЕБС-ийн сурагчдад зориулсан “БИ ИРЭЭДҮЙН ТЭРБУМТАН” – Хувийн санхүүгээ удирдах мэдлэг, ур чадвар олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Таны хүүхэд энэ сургалтанд хамрагдсанаар санхүү, бизнесийн анхан шатны мэдлэг болон хувийн санхүүгээ зөв удирдах чадварыг эзэмшиж, ирээдүйн тэрбумтан болох эхлэлээ тавих юм.

Сургалтанд хэн хамрагдах вэ?

Ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-аас дээш насны сурагчид

Сурч мэдэх зүйлс

  • Мөнгөний удирдлага, хөрөнгийн хуримтлалын талаар мэдлэгтэй болж, ирээдүйд болзошгүй санхүүгийн эрсдлээс хамгаалах, элбэг хангалуун амьдралыг цогцлоон бүрдүүлэх эхний алхамаа хийнэ.
  • Ирээдүйн бизнесийн гараагаа эхлэхэд шаардлагатай анхан шатны мэдлэгийг эзэмшинэ.
  • Өрхийн төсөв зохиох, хөтлөх арга, аргачлалыг эзэмшиж, мөнгөн хөрөнгөө үр ашигтай, хэмнэлттэй, зөв зарцуулж сурна.
  • Өсвөр насныхан ба залуучуудад эдгээр мэдлэг, чадварыг эзэмшүүлснээр ирээдүйн тэрбумтан болоход нь дэмжлэг үзүүлнэ.

Сургалтын үндсэн модулиуд

Мөнгө ба санхүүгийн хэрэгслүүд

  • Мөнгөний тухай ойлголт
  • Карт
  • Хувьцаа
  • Бонд
  • Хадгаламжийн сертификат

Өрхийн төсөвт таны оролцоо

  • Тэрбумтнуудын хүүхэд нас
  • Өрхийн орлого, зарлагын төрлүүд
  • Өрхийн санхүүгийн сахилга бат
  • Өрхийн төсөв зохиох арга, аргачлал
  • Бизнес гэж юу вэ, ямар бизнес эрхлэх вэ?

Мөнгөн хөрөнгийн удирдлага

  • Хадгаламж, хуримтлал
  • Даатгал
  • Зээл
  • Хүүний энгийн тооцоолол
  • Хувь хүний хөгжил, түүнийг тодорхойлох арга зам, нөлөөлөх хүчин зүйл

Бизнес аялал

Харилцааны соёл ба ёсзүй

Цагийн менежмент

  • Цагийн философи
  • Цагийн менежментийн арга, техникүүд
  • Хувийн зохион байгуулалт

Сургагч багш

  • Доктор Л. Оюун, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн зөвлөх профессор
  • Докторант Д. Оюунцэцэг, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн багш
  • Докторант Н. Батжаргал, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн багш
  • Магистр Д. Нарантуяа, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Худалдааны хөтөлбөрийн багш
  • Докторант Г. Үүрдмандах, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төвийн менежер

Сургалтын хугацаа болон төлбөр

Сургалтын хугацаа: 5 өдөр

Хичээлийн цаг: 09.00-13.00

Хичээллэх газар: МУИС-ийн Бизнесийн сургуулийн 314 тоот (Бизнес Консалтинг Төв)

Сургалтын төлбөр: 1 хүүхэд – 100.000 төгрөг

Олгох баримт бичиг

МУИС-ийн Бизнесийн сургуулийн богино хугацааны сургалтын гэрчилгээ олгоно.

Сургалтанд бүртгүүлэх

“NUM Startup 1.0 сургалтанд суралцсандаа маш их баяртай байна. Учир нь энэхүү сургалт надад гарааны бизнес эрхлэхэд шаардлагатай онол практикийн өргөн мэдлэг олгож, бизнес сэтгэлгээгээ хөгжүүлэхэд тусалсан”

Г. Дуламсүрэн
Банкны менежмент, 3-р түвшний оюутан, МУИС-ийн Бизнесийн сургууль