Бизнесийн удирдлагын дээд курс

training
“БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД КУРС”
Менежментийн ахисан түвшний хөтөлбөр

Байнгын хөгжил, өөрчлөлттэй бизнесийн орчинд ажиллагч менежер, удирдах ажилтан, энтрепренёр хүн өөрийгөө тогтмол хөгжүүлж байх нь ажил хэргийн чухал шаардлага байдаг билээ. Тэгвэл та өөрийгөө хөгжүүлж чадаж байна уу? Ажил хэргийн ачааллаас шалтгаалан мэдлэг, ур чадвараа хөгжүүлж, “номын дуу сонсож” амжихгүй явсан бол одоо цаг нь болжээ. Монгол улсад шилдэг бизнесийн удирдагчдыг сурган бэлдэж ирсэн МУИС-ийн Бизнесийн сургууль “БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД КУРС: МЕНЕЖМЕНТИЙН АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨР”-ийг танд санал болгож байна. Тус сургалтанд суралцсанаар та орчин үеийн менежментэд гарч буй сүүлийн үеийн мэдлэг, арга барилуудыг богино хугацаанд суралцаж, ажилдаа хэрэгжүүлэх чухал санаануудыг олж авна.

Сургалтанд хэн хамрагдах вэ?

Аж ахуйн нэгж, байгууллагын захирал, удирдах ажилтнууд, алба, хэлтсийн дарга, бие даасан бизнес эрхлэгчид

Суралцагчийн сурч мэдэх зүйлс

  • Тодорхойгүй байдалд стратегийн нарийвчилсан шинжилгээ хийж, компанийнхаа чиглэлийг оновчтой сонгох, өрсөлдөөний давуу тал бий болгох, өсөлтийн стратеги хэрэгжүүлэх мэдлэгтэй болно
  • Компанидаа тохирох бизнесийн оновчтой загварыг тодорхойлж, хэрэгжүүлэх мэдлэг олж авна.
  • Зах зээл бий болгох, оновчтой сегментийг сонгох, тохирох үнэ цэнийг бүтээх мэдлэгтэй болно.
  • Орчин үеийн мэдээллийн технологийн ололт, их хэмжээний өгөгдлийн шинжилгээ хийж өрсөлдөөний давуу тал олох үндсүүдийг ойлгоно.
  • Макро эдийн засгийн гол үзүүлэлтийн нөлөөллийг бизнестээ тооцох, эдийн засгийн өсөлт, боломжийг ашиглах чадвартай болно.
  • Компанийн хөрөнгө оруулалтын зөв багц бүрдүүлэх, өндөр үр өгөөжтэй, тогтвортой бизнес эрхлэх зарчмуудыг сурна.
  • Бизнес, компанийн хөгжлийн үе шатууд, тэдгээрт хэрэгжүүлэх стратегиудыг мэдэж авна.
  • Манлайлах чадвараа оношилж, хөгжүүлэх арга замуудыг таньж, нөхцөл байдалд тохируулан ажилтнуудыг удирдах арга барил олж авна.
  • Байгууллага дахь эерэг өөрчлөлтийг амжилттай удирдах зарчмуудыг сурна.
  • Үйл ажиллагааны оновчтой стратеги сонгож хэрэгжүүлэх, нийлэлтийн сүлжээг үр нөлөөтэй удирдах, инновацийн менежмент хийх арга барилд суралцана.

Сургалтын үндсэн модулиуд

Сургалт нь Стратеги ба маркетинг, Эдийн засаг, санхүү, Хувь хүний болон байгууллага дахь манлайлал, Үйл ажиллагааны менежмент гэсэн үндсэн 4 модуль, тэдгээрийн хүрээнд заагдах хичээлүүдээс бүрдэнэ.

Стратеги ба маркетинг

  • Стратегийн менежмент
  • Маркетингийн стратеги
  • Бизнесийн загвар
  • Бизнес процессын загварчлал ба бизнес аналитик

Эдийн засаг, санхүү

  • Хөрөнгө оруулалтын багцын удирдлага
  • Санхүүгийн стратеги
  • Эрсдэлийн менежмент
  • Хөдөлмөрийн маргааны эрхзүйн зохицуулалт

Хувь хүний болон байгууллага дахь манлайлал

  • Манлайллын үндсүүд
  • Манлайлах чадвараа үнэлж, хөгжүүлэх нь
  • Бизнесмэн хүнд байх ёстой чадварууд
  • Байгууллагын хөгжил, өөрчлөлтийн менежмент

Үйл ажиллагааны менежмент

  • Үйл ажиллагааны стратеги
  • Олон улсын худалдаа ба нийлүүлэлтийн сүлжээний менежмент
  • Инновацийн менежмент
  • Удирдах ажилтны үр нөлөө

Сургагч багш

  • Ш. Алтанбагана, “Терра Экспресс” ХХК-ийн Захирал
  • Б. Батзориг, “BZP Digital&Inbound” ХХК-ийн Захирал
  • Ш. Батжаргал, “B+ Mongolia” ХХК-ийн Захирал
  • Г. Болд, “ДиДиш ТВ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • А. Ганхуяг, МСиЭс Группийн Тэргүүн дэд ерөнхийлөгч
  • Ц. Нарантуяа, “Наран энд Уран Консалтинг” ХХК-ийн Захирал
  • Г. Тэгшбүрэн, Доктор, Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгийн Захирал
  • М. Халиунбат, “Монгол АйДи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • Г. Цогнэмэх, Айсенсо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • Ч. Ундрам, Доктор, профессор, МУИС-ийн Сургалтын Нэгдсэн Албаны дарга
  • Н. Сонинтамир, Доктор, профессор, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Дэд захирал
  • Ч. Энхбаяр, Доктор, профессор, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш
  • Ч. Алтаннар, Доктор, дэд профессор, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш
  • А. Ганзориг, Доктор, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш
  • О. Телеу, Доктор, зөвлөх дэд профессор, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш
  • Н. Батнасан, Доктор, профессор, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш

* Сургалт бүрт зарим сургагч багш өөрчлөгдөх боломжтой.

Сургалтын хугацаа болон төлбөр

Сургалт үргэлжлэх хугацаа: 25 хоногийн хугацаанд 16 удаагийн хичээл

Сургалт явагдах өдрүүд: Долоо хоног бүрийн Даваа-Пүрэв гаригийн 18:00-21:00 цаг

Сургалтын төлбөр: 595.000 төгрөг

Олгох баримт бичиг

МУИС-ийн Бизнесийн сургуулийн менежментийн ахисан түвшний сургалтын гэрчилгээ олгоно.

Бизнесийн удирдлагын дээд курс сургалтанд бүртгүүлэх

“NUM Startup 1.0 сургалтанд суралцсандаа маш их баяртай байна. Учир нь энэхүү сургалт надад гарааны бизнес эрхлэхэд шаардлагатай онол практикийн өргөн мэдлэг олгож, бизнес сэтгэлгээгээ хөгжүүлэхэд тусалсан”

Г. Дуламсүрэн
Банкны менежмент, 3-р түвшний оюутан, МУИС-ийн Бизнесийн сургууль