БИДНИЙ ТУХАЙ

Бизнес Консалтинг Төв нь МУИС-ийн Бизнесийн сургуулийн (хуучнаар Эдийн Засгийн Сургууль) харъяанд 2005 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Бизнесийн сургуулийн сургалт, судалгааны чадавхийг ашиглан та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Мэргэжлийн туршлага ба чадавхи

Бид шилдэг мэргэжилтнүүдийг ажиллуулахыг эрхэмлэнэ.

Хэрэглэгчийн өндөр үнэ цэнэ

Бид хэрэглэгчдийн хүртэх үнэ цэнийг хамгийн өндөр байлгахыг эрхэмлэнэ

Зах зээлд тэргүүлэх эрмэлзэл

Бид салбарынхаа оргилд нь байхыг эрхэмлэнэ.

Бизнес Консалтинг Төв нь захирал, менежер, ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Дэлгэрэнгүй→

Бид байгууллагуудын захиалгат гэрээт ажлыг гүйцэтгэхдээ сургуулийн нийт багш, судлаачдын чадавхид тулгуурладаг. Одоогийн байдлаар манай сургуулийн нийт багш нарын 55 орчим хувь буюу 52 багш өндөр хөгжилтэй оронд мастер, докторын зэрэг хамгаалсан. Мэргэжлийн болон хэлний өндөр түвшний мэдлэгтэй багш нар ажиллаж байгаа нь аливаа гэрээт ажлыг онол арга зүйн өндөр түвшинд гүйцэтгэх боломжийг олгодог. Дэлгэрэнгүй→

Манай багш, судлаачид нь Монгол улсын эдийн засаг бизнесийн салбарт судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэсэн арвин туршлагатайгаас гадна эрдмийн бүтээлээ практикт нэвтрүүлэх чиглэлээр байгууллага, аж ахуй нэгжтэй олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаа билээ.