АНУ дахь англи хэлний сургалт

service-photo-zahialga
Англи хэлний чадвараа Америкт сайжруулах боломж

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төв (http://bcc.mn) нь англи хэлний чадвараа орчинд нь сайжруулахыг хүсч буй хүмүүст дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын ЛАДО Олон Улсын Институт (http://lado.edu/)-тэй хамтран ажиллах гэрээний хүрээнд тус улсад англи хэлний сургалтын хөтөлбөрт суралцахад зуучилж байна.

Бизнес Консалтинг Төв нь АНУ-д англи хэлний хөтөлбөрүүдэд суралцахыг хүсч буй хүнд АНУ-ын виз мэдүүлэх, визний ярилцлаганд ороход дэмжлэг үзүүлнэ.

Сургалтын байгууллага

ЛАДО Олон Улсын Институт (LADO International Institute)

Байршил

  • Washington DC
  • Arlington VA
  • Silver Spring MD
  • Baldwin Wallace University

Сургалтанд хэн хамрагдах вэ?

  • МУИС-ийн багш, ажилчид
  • МУИС-ийн оюутан
  • Бусад

Сургалтын түвшин

Англи хэлний сургалтын хөтөлбөр нь 1-10 түвшинд хуваагддаг ба шалгалтаар таны хэлний түвшинг тогтоож, зохих түвшний курсыг санал болгоно

Сургалтын хугацаа болон төлбөр

Сургалт үргэлжлэх хугацаа

  • Нэг түвшний сургалт 4 долоо хоног үргэлжилнэ.

Сургалтын төлбөр (Нэг түвшин):

  • Өглөөний анги 765$
  • Өдөр, оройн анги 595$

Хөтөлбөрт бүртгүүлэх

Холбоо барих
Н. Батсүх
Бизнес Консалтинг Төв
Утас: 11-350997
Цахим шуудан: info@bcc.mn

“NUM Startup 1.0 сургалтанд суралцсандаа маш их баяртай байна. Учир нь энэхүү сургалт надад гарааны бизнес эрхлэхэд шаардлагатай онол практикийн өргөн мэдлэг олгож, бизнес сэтгэлгээгээ хөгжүүлэхэд тусалсан”

Г. Дуламсүрэн
Банкны менежмент, 3-р түвшний оюутан, МУИС-ийн Бизнесийн сургууль