Ажилтнууд

16406517_10202990368595661_5888666548384149466_n

Г.Үүрдмандах
Менежер

Г.Үүрдмандах Бизнес Консалтинг Төвийн менежерээр ажилладаг бөгөөд нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах үүргийг гүйцэтгэдэг. Тэрээр МУИС, Удирдлагын Академид суралцаж төгссөн бөгөөд өдгөө МУИС-д бизнесийн удирдлагаар докторантаар суралцдаг. Докторант Г. Үүрдмандах хүний нөөцийн сургалт хөгжлийн салбарт удирдах ажил эрхэлсэн олон жилийн туршлагатай бөгөөд МУИС-ийн Бизнесийн сургуулийн олон улсын хөтөлбөрийг удирдан ажиллаж байсан.

16425208_1252593184776180_242686308_n

Н.Батсүх
Мэргэжилтэн

Н.Батсүх Бизнес Консалтинг Төвийн зөвлөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажилладаг бөгөөд төр, хувийн хэвшлийн байгууллагууд, зөвлөхүүдийн үйл ажиллагааг зохицуулах үүргийг гүйцэтгэдэг. Тэрээр МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Шинжлэх ухааны сургуулийг Хүн ам зүйч- Эдийн засагч мэргэжлээр төгссөн. Н. Батсүх бизнес, нийгмийн салбарт судалгаа, бизнес төлөвлөгөөний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.

Untitled-1

Г.Нарангэрэл
Мэргэжилтэн

Г.Нарангэрэл Бизнес Консалтинг Төвийн мэргэжилтнээр ажилладаг. Тэрээр МУИС-ийн Гадаад Хэл, Соёлын Сургуульд болон Бизнесийн сургуульд санхүүч мэргэжлээр суралцаж төгссөн. Г. Нарангэрэл төвийн бүх сургалтуудын зохион байгуулалтыг хариуцан ажиллахын зэрэгцээ “Засгийн газрын худалдан авах ажиллагаа”-ны сургалтын сургагч багшаар ажилладаг.